Өнөөдөр криптод — Multicoin Capital компанийн удирдах ажилтан тогтмол койнд төвлөрсөн GENIUS Act хууль нь уламжлалт банкуудад өрсөлдөөн бий болгож буйг мэдэгдлээ. Мөн DeFiLlama платформ Aster-ийн байнгын арилжааны мэдээллийг жагсаалтаас хасаж байгаагаа зарласан бол Биткоин шинэ дээд түвшинд хүрч өсөөд байна.
GENIUS Act хууль нь банкны мөлжлөгийг эцэслэх боломжтой гэж Multicoin мэдэгдэв
Тогтмол койнд чиглэсэн GENIUS Act хууль нь 7-р сард батлагдсанаар уламжлалт банкны хадгаламжаас илүү хөрөнгийн урсгалыг өгөөжтэй тогтмол койн руу чиглүүлнэ гэж Multicoin Capital-ийн хамтран байгуулагч Тушар Жэйн мэдэгдэв.
“GENIUS хуулийн хэрэгжилт нь банкуудын бага хүүтэй хадгаламжаар жижиг хэрэглэгчдээ мөлжих боломжийг үгүй хийнэ,” гэж тэрбээр X сүлжээнд бямба гарагт бичжээ.
Тэрээр цааш нь “GENIUS хуулийн дараа Meta, Google, Apple зэрэг томоохон технологийн компаниуд банкуудтай өрсөлдөж, илүү өндөр өгөөжтэй тогтмол койн санал болгож, 24/7 төлбөр тооцоог хялбаршуулсан хэрэглэгчийн илүү сайн туршлагыг бий болгоно” гэж нэмж хэлжээ.
Тэр мөн наймдугаар сарын дунд үеэр банкны бүлгүүд өөрсдийн “ашиг орлогыг хамгаалахын тулд” тогтмол койн гаргагчдад холбоот компаниараа дамжуулан хүү эсвэл өгөөж төлөх боломжийг олгодог “цоорхойг” хаахыг зохицуулагчдаас хүссэн гэж тэмдэглэсэн байна.
DeFiLlama — Aster-ийн арилжааны мэдээллийг жагсаалтаас хасав
Төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) задлан шинжлэх платформ DeFiLlama нь Aster нэртэй төвлөрсөн бус арилжааны (DEX) платформ дахь байнгын арилжааны хэмжээг харуулах мэдээллийг өгөгдлийн найдвартай байдлын асуудлаас болж жагсаалтаас хасаж байна гэж тус платформын нууц нэртэй хамтран үүсгэн байгуулагч 0xngmi мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Aster-ийн байнгын фьючерс арилжааны хэмжээ нь Binance-ийнхтэй бараг тэнцэж байгаа бөгөөд хоёр биржийн арилжааны хэмжээний хамаарал бараг нэг байгаа юм.
“Aster платформ доод түвшний өгөгдөл (захиалга хэн үүсгэж, хэн гүйцэтгэж байгааг) авах боломж олгодоггүй тул Wash trading байгаа эсэхийг мэдэх өгөгдлийг баталгаажуулах, хүртэл бид Aster-ийн байнгын арилжааны хэмжээг жагсаалтаас хасна,” гэж тэр мэдэгдсэн байна.
Aster платформ нь сүүлийн үед Hyperliquid биржтэй өрсөлдөх шинэ төвлөрсөн бус арилжааны (DEX) хувьд анхаарал татаж байгаа бөгөөд Binance-ийн хамтран үүсгэн байгуулагч CZ-тэй холбоотой гэж үздэг.
Шижээчид: АНУ-ын засгийн газрын хаалт, макро хүчин зүйлс Биткоины үнийн өсөлтийг 125,000 ам долларт хүргэлээ
Биткоин (BTC) өнгөрөгч амралтын өдрүүдэд шинэ дээд амжилт тогтоож, шинжээчид оны эцэс гэхэд үнэ 150,000 ам.доллар хүрэх өсөлтийн шинэ үе шат эхэлж байна гэж үзэж байна.
Биткоины үнэ 125,700 ам.долларыг давж, зах зээлийн үнэлгээ нь түр хугацаанд 2.5 их наяд ам.доллар давсан нь крипто салбарын түүхэнд анхны тохиолдол болсон тухай Cointelegraph ням гарагт мэдээллэсэн.
Энэ өсөлтөд хэд хэдэн макро эдийн засгийн хүчин зүйл, тэр дундаа 2018 оноос хойших анхны АНУ-ын засгийн газрын хаалт нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Биткоиныг “үнэ цэнийн хадгаламж” хэлбэрээр дахин анхааралд орууллаа.
Sygnum Bank-ийн хөрөнгө оруулалтын захирал Фабиан Доригийн хэлэхдээ өмнө нь үүнтэй төстэй нөхцөл байдлууд “үнэ ханшийн томоохон ахиц“-д хүргэж байсан гэлээ.
Мөн тэрээр “улс төрийн тогтворгүй байдал нь төвлөрөлгүй хөрөнгийн сонирхлыг нэмэгдүүлж, Биткоины үнэ цэнийн хадгаламжийн үүргийн талаар дахин хэлэлцэх шалтгаан болсон” гэж Cointelegraph-т хэлсэн байна.
Тэрээр мөн “сул зээлжих нөхцөл, бизнесийн тойрог дахь үйлчилгээний салбарын идэвхжил, хувьцаа болон алттай харьцуулахад криптогийн сул гүйцэтгэл багасаж буй хандлага зэрэг өргөн хүрээний эдийн засгийн орчин нь дижитал хөрөнгийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна” гэж нэмж хэлэв.