Арилжааны платформ Robinhood компаний гүйцэтэх захирал хэдий крипто хөрөнгө худалдаж авах нь тус компанид крипто салбартай зэрэгцэн алхахад туслах боловч үнэхээр зөв шийдэл эсэх талаар эргэлзэж байгаагаа хэллээ.

Тус компаний санхүү, стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Шив Верма лхагва гарагт болсон гурав дугаар улирлын орлогын хурлын үеэр крипто худалдан авч хадгалах төлөвлөгөөтэй байгаа эсэх талаарх асуухад “Бид энэ талаар их удаан бодож үзсэн. Салбартайгаа хөл нийлүүлэхийг бид хүсэж байгаа. Крипто салбарт манай компани томоохон үүрэгтэй оролцдог, үүнийгээ ч үргэлжлүүлэхийг хүсч байна. Манай хэрэглэчид идэвхтэй оролцож байгаад ч бид баяртай байдаг.“ гээд нэмж:

“Бидний шйидэл олохыг хүсч байгаа зүйл бол: Энэ нь хувьцаа эзэмшигч нарт хэрэгтэй зүйл мөн үү?” гэж хэлэв.

Токен худалдаж авч хадгалдаг крипто хөрөнгийн компаниуд энэ жил Валл Стрийтийн тэргүүлэх тренд болсон бөгөөд энэ моделийг ашигласан ихэнх компаниудын хувьцааны үнэ нэмэгдэж, хөрөнгө оруулалтад хэдэн тэрбум долларыг цуглуулжээ.

Robinhood
Robinhood-ийн Шив Верма лхагва гарагийн гурав дугаар улирлын орлогын хуралдаанд яриа өгөв. Эх сурвалж: YouTube

Энэ талаар зарим шинжээчдийн сануулж байгаагаар зах зээлд ижил төстэй компаниуд ихээр орсноор крипто хөрөнгийн компаниуд хэцүү байдлаас гарахын тулд хоорондоо өрсөлдөх, томоохон эрсдлүүдийг хүлээх хэрэгтэй болох учраас нийт салбарт хүндрэл учирч болзошгүй юм.

Мөн Верна хэлэхдээ хэрвээ Robinhood компани Биткоин (BTC) эсвэл бусад крипто хөрөнгийг баланс хуудасдаа оруулвал салбарынхантай нэгэн зэрэгцэх, холбоотой байх эерэг талтай ч капитал алдах сөрөг тал ч байна гэв.

Холбоотой: Crypto treasury companies accelerating market drop, professor argues

“Капиталаа ашиглах хамгийн зөв арга зам мөн үү?” гэж тэрээр асуусан бөгөөд “Та бүхэнд хийж байгаа маш олон өөр төрлийн зүйлс байгаа жишээ нь шинэ бүтээгдэхүүн, өсөлт болон инженерчлэлийн хөрөнгө оруулалт гэх мэт.

Манай хувьцаа эзэмшигчид ч Robinhood дээр шууд Биткоин худалдаж авах боломжтой байдаг. Бид тэдний өмнөөс энэ шийдвэрийг гаргах уу?” хэмээн нэмж хэлсэн байна.

“Бид энэ талаар байнга хэлэлцдэг. Миний бодлоор богино хариулт гэвэл бид одоо хүртэл бодож үзсээр л байна.”

Тэрээр мөн нэмж “Энэ 2 сонголт хоёулаа сайн болон муу талтай. Бид энэ талаар оцгойлон идэвхтэй судалж үзсээр байх болно.”

Robinhood компаний хувьд тэдний гурав дугаар улирлын орлого хүлээлтээс давж өнгөрсөн жилийн орлогыг хоёр дахин нугалж $1.27 тэрбум ам. долларт хүрсэн ба крипто орлого нь 300% өсөлт үзүүлж $268 сая ам. долларт хүрсэн юм.

Сэтгүүл: Bitcoin mining industry ‘going to be dead in 2 years’ — Bit Digital CEO