Австралид суурилсан Propanc Biopharma комплани крипто хөрөнгөтэй болж эхлэхээр криптод төвлөрсөн гэр бүлийн байгууллагаас 100 сая ам. долларыг хадгалсан гэдгээ зарласан. Энэ нь тус компаний гүйцэтгэх захирлын хэлснээр хорт хавдарын эмчилгээний бүтээгдэхүүн дараа жилээс хүн дээр туршигдаж эхлэх “шилжилт“-д зориулагдана гэж тайлбарлаж байгаа юм.
Хэд хэдэн крипто хөрөнгийн компаниудад хөрөнгө оруулдаг гэр бүлийн оффис болох Hexstone Capital эхлээд 1 сая, дараагийн 12 сарын турш 99 сая ам. доллар хүртэлх хөрөнгө оруулалтыг Propanc-д хөрвөх боломжтой хувьцаагаар дамжуулж олгосон.
Хорт хавдрын эмчилгээний биотек компаниас мэдэгдэхдээ уг үйл ажиллагаа нь өөрсдийн тэргүүлэгч PRP буюу 2026 оны хоёр дугаар хагас гэхэд хүн дээр туршилт анх хийж эхлэхээр зорьж байгаа хавдрын эмчилгээний сайжруулалтад зориулж дижитал хөрөнгө үүсгэхэд чиглэж байгаа гэжээ.
Propanc-ийн гүйцэтгэх захирал Жеймс Натанилсз хэлэхдээ крипто хөрөнгө нь тус компанид балансын хуудсаа бэхжүүлэх, проферментэд суурилсан хорт хавдар судлалын платформыг дэвшилтэт болгох “шилжилтийн үе“-д туслана гэжээ.
“Бид зөвхөн хүнд хавдар болон мета байдалтай хорт хавдрын улмаас зовж буй өвчтнүүдийг гол зорилгоо болгоод зогсохгүй проферментийн эмчилгээний үйл явцын механизмд суурилсан хэд хэдэн архаг өвчнүүдэд ч анхаарч байна.”
Propanc аль дижитал хөрөнгийг худалдаж авахаа хэлээгүй ч Hexstone-ийн үйлчлүүлэгчид Биткоин (BTC), Ether (ETH), Solana (SOL), Injective (INJ) болон зарим олонд танигдаагүй крипто хөрөнгүүдэд аль хэдийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм.
Биотек компаниуд крипто стратегийг дагаж байна
Propanc компани Sonnet BioTherapeutics, Sharps Technology болон бусад хөрөнгө оруулалт татах зорилгоор криптод нэгдсэн биотек компаниудтай нэгдлээ.
Гэвч Yahoo Finance-ийн дата мэдээллийн дагуу Propanc компаний уг үйлдлийг даваа гарагт Nasdaq дээр PPCB хувьцаа 10.5% буурсантай холбоотой хөрөнгө оруулагчид тийм ч тааламжтай хүлээж авсангүй.
Крипто хөрөнгө эзэмшигч Strategy ч хэцүү нөхцөлд байна
Биткоин хөрөнгө эзэмшигч компаниуд сүүлийн саруудад өөрсдийн амжилтыг хадгалж чадаагүй бөгөөд алдагдал хүлээсэн олон компаниуд байгаа юм.
Холбоотой: ‘Most hated bull run ever?’ 5 things to know in Bitcoin this week
Биткоины хамгийн том эзэмшигч корпараци Strategy мөн зах зээлд 43%-ийн уналттай тулгарч 7-р сард 122.1 тэрбум ам. доллар байсан хөрөнгө нь одоо 69.1 тэрбум ам. доллар болжээ.
Токиогийн хувьцааны арилжааг энэ жил хамгийн сайн гүйцэтгэлтэй эхлүүлсэн Metaplanet хувьцаа бүр ч хүндхэн нөхцөлд орж 7-р сараас хойш 55% унасан бол бусад Биткоин хөрөнгийн компаниуд өрөө дарахын тулд зарим BTC эзэмшлээ зарж гаргах шаардлагатай болсон байна.
Сэтгүүл: Bitcoin OG Kyle Chassé is one strike away from a YouTube permaban