Сүүлийн үеийн үйл явдлуудын дараа бараг бүх биткоины нийлүүлэлт ашигтай байгаа хэдий ч хөшүүрэгтэй арилжааны өсөлт болон “хэт төвлөрсөн худалдан авах (call) байрлалууд” нь богино хугацаанд зах зээл тогтворгүй байдлыг бий болгож болзошгүй гэдгийг шинжилгээнүүд харуулж байна.

Лхагва гарагт биткоины (BTC) 97% ашигтай байсан гэж Glassnode шинжээчид мэдээлсэн.

“Хуримтлалын хандлагыг даган, Биткоин шинэ дээд түвшинд хүрсэн нь нийт эргэлтэд байгаа нийлүүлэлтийн бараг бүгдийг дахин ашигтай байдалд орууллаа.”

Шинжээчдийн хэлснээр, ашгийн түвшин өндөр байх нь ихэвчлэн үнэ тогтворжих (consolidation) үеийн өмнөх үзэгдэл байдаг бөгөөд бодитоор хэрэгжсэн ашиг хязгаартай хэвээр байгаа нь “зах зээлд борлуулалтын дарамт үүсээгүй, харин жигд хөрөнгийн эргэлт явагдаж байна” гэдгийг илтгэж байна.

Энэ нь хөрөнгө оруулагчид хурдан, бөөнөөрөө зарах бус, ашиг аа алхам алхмаар авч, эзэмшлээ дахин хуваарилж байгааг харуулж байна. Ийм зан төлөв нь эрүүл, тогтвортой өсөлтийн (bull) зах зээлийн нийтлэг шинж ба ашиг хураалт нь шинэ эрэлтийн өсөлтөөр тэнцвэрждэг.

117,000 ам.доллар руу буурах магадлалтай таталт

Glassnode компанийн шинжээчид “Cost Basis Distribution Heatmap” (үнэ суурийн хуваарилалтын дулааны зураглал)-ыг ашиглан зах зээлийн бүтцийн дэмжлэгийг тодруулжээ. Тэдний хэлснээр, энэ дэмжлэг $121,000–$120,000 бүсэд хязгаартай байгаа бол $117,000 орчимд илүү хүчтэй байна. Тус бүсэд ойролцоогоор 190,000 BTC хамгийн сүүлд худалдан авсан аж.

“Үнэ шинэ дээд түвшинг хайж буй энэ үед уналт үүсэх эрсдэл байдаг ч, үнэ $117,000 бүс рүү буурвал ашигтайгаар орсон хөрөнгө оруулагчид байр сууриа хамгаалж, шинэ эрэлт үүсгэж болзошгүй” гэж тайланд дурджээ.

Иймээс $117,000 бүсийг үнэ тогтворжих болон өсөлтийн эрч сэргэх боломжийн гол түвшин гэж үзэж байна.

Cost Basis Distribution Heatmap-ийн мэдээллээр $117,000 орчимд хүчтэй дэмжлэгийн бүс бүрэлдэж байна. Эх сурвалж: Glassnode

ETF болон фьючерсийн арилжааны хэмжээ огцом өсөв

Glassnode-ийн ажигласнаар Биткоины фьючерс болон спот ETF-ийн зах зээлд арилжааны хэмжээ огцом өссөн нь институцийн эрэлт хүчтэй байгааг баталж байна. Гэхдээ хөшүүрэгтэй арилжаа болон санхүүжилтийн хүүгийн түвшин нэмэгдэж байгаа нь богино хугацаанд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж анхааруулжээ.

CoinGlass-ийн мэдээлснээр, АНУ-ын спот Биткоин ETF-үүд энэ долоо хоногийн эхний гурван өдрийн дотор 2.5 тэрбум ам.доллараас дээш урсгал татсан бөгөөд үүнд тэдний түүхэнд хоёр дахь хамгийн өндөр урсгалтай өдөр багтаж байна.

Холбоотой: Биткоины 4 жилийн мөчлөг зогссоныг илтгэх шалтгаан: Артур Хэйс

Шинжээчид дүгнэхдээ: “Энэ долоо хоногийн ончейн үзүүлэлтүүд нь тогтвортой боловч төлөвшиж буй өсөлтийн хандлагыг харуулж байна. Энэ өсөлт одоогоор сайн байгаа ч, ашиг хураалт болон хөшүүргийн дахин тохируулгын нөлөөнд өртөж болзошгүй байгаа ба Биткоин үнийн шинэ түвшинг хайх шатандаа явж байна,” гэжээ.

Биткоины үнэ Лхагва гарагийн сүүлчийн дээд түвшин болох $124,000-аас буурч, нийтлэлийг бичих үеийн байдлаар $122,000 орчимд арилжаалагдаж байна.

Сэтгүүл: Хонгконг бол Хятадын крипто компаниудын төсөөлж байгаа “цоорхой” биш юм