2021 оны сүүлээс цалингаа Биткоиноор авдаг болсон Миами хотын дарга Францис Суарез ойрйн үед болж байгаа крипто зах зээлийн тогтворгүй байдал түүний санааг зовоохгүй байгааг хэлсэн бөгөөд тэрээр Биткоины чек нь 300%-д хүрсэн гэж хэлж байгаа юм.

Лхагва гарагт FOX бизнес ярилцлагын үеэр түүнээс сүүлийн үед Биткоины (BTC) үнэ 100,000 ам. доллараас доош унасан, крипто зах зээл хэдэн долоо хоногийн турш хэцүү нөхцөл байдалтай байгаа талаар “санаа зовж“ байгаа эсэх талаар асуужээ.

Тэрээр хэлэхдээ “Үгүй ээ. Учир нь би 30,000 ам доллар байхад төлбөр авсан энэ нь 300% нэмэгдсэн, тодруулж хэлвэл 120,000 ам доллар болох үед 400% болсон. Тиймээс би өдөр бүрийн зах зээлийн хэлбэлзэлд санаа зовохгүй байна.“ гэсэн бөгөөд нэмж:

“Миний санааг илүү зовоож байгаа зүйл бол хүмүүсийн итгэлд кодоор тодорхойлогдсон мөнгө бий болгох систем нөлөөлж байгаа явдал.” гэж хэлээд өдөр тутмын үнийн хэлбэлзлийг ажиглахаас илүүтэйгээр төвлөрсөн бус санхүү (DeFi), крипто, болон хиймэл оюун ухааны хөгжлийн чиг хандлагад анхаарлаа төвлөрүүлж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Fox Business

Суарезын биткоиноор цалингаа авах зоримог шийдвэр

2021 онд Суарез цалингаа BTC-ээр авах шийдвэр гаргахад криптогийн АНУ дахь тухайн цаг үеийн тодорхой нөхцөл байдлын үед зоримог алхам гэж хүмүүс харж байсан.

Холбоотой: Top 5 cities where you can pay rent entirely in Bitcoin

Суарез өөрийн анхны төлбөрийн BTC чекийг 2021 оны 11-р сард авна гэж зарлаж байсан ба тэрээр муждаа болон холбооны түвшинд хамгийн анхны ийм алхам хийсэн хүн болж байсан юм.

Тэрээр тухайн үед “Би дараагийн төлбөрийн чекээ 100% биткоиноор авах болно … асуудлыг шийдсэн!“ гэж хэлж байжээ.

Суарез зарим зүйлийг андуурч хэлсэн байж магадгүй учир нь тэрээр Биткоин 30,000 ам доллар байхад цалингаа авч эхэлсэн гэсэн боловч 2021 оны 11-р сарын үед BTC аль хэдийн 64,000 ам долларт хүрсэн юм.

Түүний хэлж байгаагаар тэрээр криптогоор төлбөрийн чекээр цалингаа авахаасаа өмнө BTC болодн Ether (ETH) эзэмшдэг байсан ба крипто зах зээлд 2020 оны 12-р сараас орж байжээ.

Сэтгүүл: Cliff bought 2 homes with Bitcoin mortgages: Clever… or insane?