Японы санхүүгийн үйлчилгээний агентлаг FSA томоохон санхүүгийн байгууллагуудыг иенд суурилсан стэйблкоин гаргах төслийг дэмжиж байна.
Баасан гарагийн мэдэгдлээрээ FSA “төлбөр төлөлтийг сайжруулах блокчэйн технологийн хэрэглээ“-ний талаар авч буй арга хэмжээ болох “Төлбөрийн шинэчлэлийн төсөл“-ийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Уг санаачлага нь Mizuho банк, Mitsubishi UFJ банк, Sumitomo Mitsui банкны корпараци, Mitsubishi корпараци болон үүний санхүүгийн хэлтэс, Progmat, MUFG-ийн стэйблкоин гаргах платформыг багтааж байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээллийн дагуу эдгээр компаниуд MUFG-ийн стэйблкоин гаргадаг платформ Progmat дээрх иенд суурилсан стэйблкоины төслөөр дамжуулан корпарацийн байр суурийг орчин үеийн болгож, гүйлгээний зардлыг бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнд хамрагдаж буй байгууллагууд нь 300,000 гаруй корпарацийн үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Тэдний хэлснээр энэ сараас эхэлж тус компаниуд төлбөрийн стэйблкоин гаргаж эхлэх юм. Санаачлагын гол зорилго нь хэрэглэгчийн тав тухтай байдлыг сайжруулж, Японы корпарацийн бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, орон нутгийн санхүүгийн бүсийг шинэчлэх ажээ.
Холбоотой: Japan regulator proposes crypto rule overhaul in line with securities law
Уг төсөлд оролцож буй компаниуд хэрэглэгчдээ хамгаалж, ашиглаж байгаа системийн талаар мэдээллийг тэдэнд өгөх үүргийг хүлээх юм. Тэдний хэлснээр “төслийг хэрэгжүүлж дууссаны дараа FSA үр дүн, дүгнэлтийг нийтлэн гаргах төлөвлөгөөтэй байна.“
Тус мэдэгдэл нь даваа гарагийн Токио дахь финтек фирм JPYC -ийн японы хамгийн анхны иенд суурилсан стэйблкоин болон платформын нээлтийн дараа гаржээ. Уг компаний ерөнхийлөгч Нориеоши Окабэгийн хэлснээр долоон компани шинэ стэйблкоин гаргахад оролцохоор төлөвлөөд эхэлсэн байна.
Холбоотой: Japan’s finance Minister endorses crypto as portfolio diversifier
Японы удирдлагууд криптод анхаарч байна
Японы удирдлагууд сүүлийн үед крипто хөрөнгийн салбарт шинэ дүрэм гаргахаар хичээн ажиллаж байгаа юм. Энэ арга хэмжээтэй холбоотой дэлхийн хоёр дахь хамгийн том крипто арилжаа болох Bybit тус улсын шинэ хэрэглэгчийн бүртгэлийг түр зогсоохоо зарлаад байгаа юм.
Энэ сарын эхээр FSA нь банкуудад Биткоин (BTC) гэх мэт крипто хөрөнгүүдийг хөрөнгө оруулалтын зорилгоор эзэмших, хадгалах боломжтой болгох хууль журмуудыг хянан шалгаж байгаагаа мэдэгдэж байсан.
Үүнтэй зэрэгцэж японы үнэт цаасны салбарын удирдлагууд крипто дотоодын арилжааг хорих, шийтгэх дүрэм жрмууд дээр ажиллаж байгаагаа зарласан. Эдгээр өөрчлөлтийн дагуу японы үнэт цаас болон валютын арилжааны аюулгүй байдлын коммис нь сэжигтэй арилжааг мөрдөх, зөрчлүүдийг торгох ажлуудыг хийх юм.
Сэтгүүл: Stablecoins in Japan and China, India mulls crypto tax changes: Asia Express