Технологийн аварга IBM (NYSE: IBM) компани квантын тооцооллын судалгаандаа томоохон ахиц гаргаснаа мэдэгдлээ. Эдгээрт шинэ процессорууд, программ хангамж болон алдаа засварлах системийн сайжруулалт багтаж байна.
Лхагва гарагт Нью-Йоркт болсон “Quantum Developer Conference”-ийн үеэр IBM компани 2026 он гэхэд квантын давуу талыг (Quantum Advantage), 2029 он гэхэд алдаанд тэсвэртэй системийг (Fault-Tolerant Systems) бий болгох төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Квантын давуу тал нь ямар ч классик супер комьпютероос илүү хурдан, үр дүнтэй асуудлыг шийддэг. IBM хэлэхдээ тэдний шинэ “Nightwalk“ процессор нь алдааны түвшинг бага байлгаж, өмнөх үеэсээ 30% дахин цогц хэлхээг хүргэхэхд гол чухал үүрэгтэй байна гэж хэлжээ.
Тус компани “Loon“ буюу алдаанд тэсвэртэй квант тооцооллын гол төхөөрөмжийг гаргадаг туршилтын процессор, алдаагаа тухайн цагтаа өөрөө илрүүлж, засдаг системүүдийг танилцууллаа.
IBM-ийн мэдээлснээр шинэ систем нь өмнөх хувилбараасаа алдаа засварлалтын хурдыг 10 дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ зорилтыг төлөвлөгөөнөөс бүтэн нэг жилээр түрүүлж биелүүлжээ. Мөн тус компани чипийн үйлдвэрлэлээ Нью-Йорк дахь 300 мм-ийн шинэ үйлдвэрт шилжүүлснээр чипийн хөгжүүлэлтийн хурдаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Холбоотой: US eyes quantum computing investments amid rising national security stakes
Квантын тооцоолол ба Биткоин
Квантын тооцоолол одоогоор хөгжлийнхөө эхэн шатанд байгаа ч, ирээдүйд энэ технологи нь Биткоин болон бусад криптовалютын шифрлэлтийг эвдэх чадвартай болох магадлал нь крипто ертөнцөд хамгийн их хэлэлцэгддэг сэдвүүдийн нэг болжээ.
Borderless Capital-ийн хамтрагч Амит Мехра өнгөрөгч аравдугаар сард хэлэхдээ: “Квантын тооцоолол энэ арван жилийн сүүлээр аюулгүй байдлын томоохон эрсдэлийг үүсгэж болзошгүй” гэж онцлон, компанийн анхаарлыг квантын эсэргүүцэлтэй технологид төвлөрүүлж буйгаа мэдэгджээ.
Харин Carpriole сангийн үүсгэн байгуулагч Чарльз Эдвардс энэ эрсдэлийг “туйлын ойрхон ирээдүй” гэж үзэж байна. “Хэрэв Биткоин ирэх жилдээ квантын асуудлаа шийдэхгүй бол алт түүнийг үүрд давна,” гэж тэр X (хуучнаар Twitter)-т бичжээ.
Смарт гэрээний судлаач Жианлука Ди Белла Cointelegraph-т өгсөн ярилцлагадаа: “Салбар яг одоо л квантын дараах (post-quantum) шифрлэл рүү шилжих хэрэгтэй,” хэмээн анхааруулж, “одоохондоо өгөгдлийг хурааж аваад, хожим квант компьютер боловсрох үед тайлах” буюу ‘Harvest Now, Decrypt Later’ төрлийн халдлагын эрсдэлийг онцолжээ.
Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард ончейн шинжээч Вилли Ву хэлэхдээ: “Биткоин эзэмшигчид квантын аюулд бэлтгэхийн тулд коиноо SegWit-тэй нийцэх хаяг руу шилжүүлж, квантын эсэргүүцэл бүхий шийдэл бий болтол хадгалах нь зүйтэй” гэж зөвлөсөн байна.
Сэтгүүл: Big Questions: Did a time-traveling AI invent Bitcoin?