BitMine -ийн удирдагч Том Ли болон BitMEX -ийн хамтран үүсгэн байгуулагч Артур Хаеис нар хэдий сүүлийн үеийн крипто уналт болон он дуусахад ердөө 3 хүрэхгүй сарын хугацаа үлдсэн зэрэг хүчин зүйлсээс үл хамаарч Ether энэ жил $10,000 хүрнэ гэдэгт итгэлтэй байр суурьтай байгаа юм.

Мягмар гарагийн Bankless подкаст дээр энэ жилийн эцэст крипто валютын үнэ ямар байна гэж бодож байгаа талаар нь асуухад Ли хэлэхдээ “Ethereum-ийн хувьд [$10,000] -аас $12,000 долларын хооронд” гэжээ.

Мөн уг подкастад орсон Хаеис хэлэхдээ энэ жилийн эцэст $10,000 байна гэсэн таамагтаа “итгэлтэй хэвээр байна“ гэжээ.

Ether (ETH) арилжаа нийтлэлийг гарах үед $4,129 байсан бөгөөд $10,000 хүртэлх өсөлт нь 142% -ийн орлог юм. Уг зорилтод Хаеис болон Ли нар энэ жилийн үлдсэн хугацаанд хуучин тооцооллоор хүрнэ гэж итгэж байгаа юм.

Ли хэлэхдээ Ethereum 2021 оноос хойш “байр сууриа хадгалсаар“ байгаа гэжээ

Ли онцлохдоо эргэн сэргэлт нь зах зээлийн үнийн үсэлтийг илэрхийлдэггүй Ether-ийн хувьд 2021 онд дээд хэмжээ буюу $4,878 доллар хүрснээс хойш бүсдээ хүчтэй хэвээр байгаа юм. “Ethereum дөрвөн жилийн турш тогтвортой байгаа бөгөөд дөнгөж бүсээсээ гарсан. Энэ нь миний хувьд дээд хэмжээндээ хүрсэн биш харин үнийн шинэ түвшинг хайж байгаа явдал“ гэж хэлжээ.

Ether энэ жилийн 8-р сард 2021 оны өндөр хэмжээгээ богинохон хугацаанд эргэн зарласан. Үүнээс өмнө энэ түвшинд хүрээгүй байсан юм.

Cryptocurrencies, Ether Price
Ether 57.14% хувиар сүүлийн 12 сард өссөн. Эх сурвалж: CoinMarketCap

Ли хэлэхдээ “дараа жил маш олон томоохон үйл явдлууд болно гэж би бодож байна“ гэсэн ба нэмж “Энэ бол дээд хэмжээ гэж бодохгүй байгаа ч мэдээж том түвшин гэдэгт итгэлтэй байна“ гэжээ.

Хаеис болон Ли нар он гарснаас хойш Ether-ийн үнийн өсөлтийг таамагласаар байсан юм.

Түүхэн дата мэдээлэл өөр хандлагыг харуулж байна: $5,000-д хүрэх боломжтой

Баасан гарагт крипто зах зээлд болсон 19 тэрбум долларын хөрвөлт (liquidations) болон крипто хөрөнгийн үнийн томоохон бууралт зэрэг үйл явдлуудын дараа тэдний таамаг гарсан юм.

Уналтын өмнө бараг $4,350 доллараар арилжаалж байсан Ether одоо буюу нийтлэл гарах үед $4,129 болсон байна.

Холбоотой: ETH down 6.7% after crypto ‘Black Friday,’ showing more resilience than alts

Гэвч түүхийг харуулах дата мэдээллийн дагуу Ether-ийн жилийн төгсгөлийн зорилт Хаеис болон Лигийн таамаглалын хагасд хүрэх магадлалтай байгаа юм.

CoinGlass-ийн мэдээлснээр 10-р сарын 1-нд Ether 2016 оноос хойш 21.36% түүхэн дундаж ашигт хүрсэн дөрөв дахь мөчлөгийн эхлэлийг тэмдэглэсэн.

Cryptocurrencies, Ether Price
Ether 2016 оноос хойш 4-р мөчлөгийн дээд дундаж буюу 21.36% боллоо Эх сурвалж: CoinGlass

Одоогийн үнээсээ ижил орлоготой байвал жилийн төгсгөл гэхэд 5,000 долларт ойртохоор байна. Энэ нь ойролцоогоор 6,500 долларт хүрнэ гэж үзэж байгаа Tesseract-ийн гүйцэтгэх захирал Жеймс Харрис зэрэг шинжээчдийн хуучны таамагтай дөхөж байгаа юм.

Бусад шинжээчид Ether-ийг бүх цаг үеийн дээд түвшинд удахгүй хүрэх боломжийн талаар бодсоор байгаа юм. MN Capital-ийн үүсгэн байгуулагч Михаел ван де Поппе хэлэхдээ ням гарагийн уналт нь “худалдан авах тохиромжтой бүс“ 0.032 ETH/BTC орох боломж байсан гэжээ.

Ван де Поппе мягмар гарагт Х платформд “илүү их доод хэмжээ хэрэгтэй байна. Үүний дараа шинэ дээд түвшин рүү чиглэх болно“ гэж нийтэлжээ.

Сэтгүүл: Review: The Devil Takes Bitcoin, a wild history of Mt. Gox and Silk Road