Санхүүгийн судалгаа шинжилгээний фирм Fundstrat хэлэхдээ Ether (ETH) 5,500 ам доллар хүртэл өсөхийн өмнө хэдэн өдрийн дотор $4,200 ам доллар болж унаж магадгүй гэжээ.

“Ойрын өдрүүдэд болж байгаа криптогийн сул байдлаас ашиг олж чадаагүй байгаа ч ETH-ийг дахин өсөлт үзүүлэхээсээ өмнө буюу дараагийн 1-2 өдрийн дотор унах байх гэж таамаглаж байна” хэмээн Fundstrat олон улсын зөвлөгч, удирдах захирал Марк Ньютон хэллээ.

Түүний таамаглалыг пүрэв гарагт BitMine -ийн удирдах дарга, Fundstrat-ийн зөвлөх Том Ли хуваалцсан юм. Ньютон нэмж хэлэхдээ “бага хэмжээний гурван удаагийн уналт” үргэлжилж байгаа нь амралтын өдрүүдэд дуусах төлөвтэй байгаа гэжээ.

Мөн түүний хэлж буйгаар Ether 9-р сарын үнийн өсөлтөөс аль хэдийн гарсан бөгөөд эргэж өсөхийн өмнө “дэмжлэг“ болж 4,200 ам доллар болж буурах төлөвтэй байгаа юм.

Ether мягмар гарагт өсч $4,750 ам доллар хүрсэн ч үүнээс хойш буурч пүрэв гарагийн байдлаар $4,300 ам доллар болсон. Хөрөнгө баасан гарагийн өглөөний эрт үеийн арилжаанд дахин өсч $4,400 ам доллар болсон ч энэ жилийн 8-р сард $4,000 ам долларыг анх удаа давсан сувагтаа үнээ барьсан хэвээр байгаа юм.

Ether 8 сараас хойш үнийн бүсээ хадгалсаар байна. Эх сурвалж: Tradingview

Түр зуурын уналт (Dips) нь стратегийн хуримтлалын боломж юм

Крипто шинжээч Бенжамин Ковен хэлэхдээ “үнийн хэлбэлзэлтэй, тогтворгүй хөдөлгөөн” хэдэн долоо хоногийн турш “өсөлтийн зах зээлийн дэмжлэгийн бүс” (bull market support band)-д хүрэх хүртэл үргэлжилнэ энэ нь дахиад хэдэн долоо хоногийг шаардах боломжтой гэжээ.

“АНУ-ын эдийн засгийн сулрал болон макро эдийн засгийн шилжилтийн үед Ethereum-ийн хувьд үнийн дээд хэмжээндээ хүрэх боломж өссөөр байна” гэж CoinW арилжааны стратегийн ахлах Нассар Ачкар Cointelegraph-д хэллээ. 

“Үнийн сэргэлт нь Холбооны нөөцийн бодлогын зөөлрүүлэлт, хөрвөх чадварын өсөлт болон эерэг нөхцөл байдлуудаас үүдэж байгаа юм.”

Тэрээр нэмж уг таамаглаж буй өсөлтийн өмнөх ойрын хугацааны түр зуурын уналт нь “стратегийн хуримтлалын боломж“ байх болно гэж хэлсэн байна.

Институцийн хөрөнгө оруулагчид өсөлтөд итгэлтэй байна

Arkham Intelligence-ийн хэлж байгаагаар Beacon Chain дээр хэдэн зуун саяын шилжүүлэг хийж Grayscale өнгөрөгч өдрүүдэд өөрсдийн саяхан эхлүүлсэн ETH хадгалалтын үйлчилгээний (ETH staking) дагуу ETH-ээ хуримтлуулсаар байгаа юм.

Grayscale хэдэн мянган ETH -ийг энэ долоо хоногт хэвээр хадгаллаа. Эх сурвалж: Arkham

“Ethereum нь олон улсын зах зээлийн суурь болж байна” гэж SharpLink-ийн дэд гүйцэтгэх захирал Жозеф Калом баасан гарагт хэлсэн бөгөөд нэмж Ethereum бол “дараагийн санхүүгийн системийн итгэлцлийн давхарга ба одоо үеийн хамгийн чухал боломж“ гэж хэлжээ.

SharpLink Gaming нь дэлхийн хоёрдогч хамгийн том Ethereum хөрөнгийн компани бөгөөд ойролцоогоор $3.67 тэрбум ам долларын үнэ бүхий 838,730 ETH-тэй юм. 

Мөн Аркамын хэлснээр Том Лигийн Bitmine хөрөнгө дээрээ үргэлжлүүлэн 103 сая ам доллартой тэнцэх 23,823 ETH-ийг нэмэлтээр хөрөнгө болгон пүрэв гарагийн орой хуримтлуулсан байна.

Сэтгүүл: Alibaba-ийн үүсгэн байгуулагч Ethereum-д анхаарлаа хандуулж, халим эзэмшигчид Солонгосын зах зээлийн 91%-ийг бүрдүүлж байна