Криптовалютын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд өнгөрсөн баасан гарагийн томоохон үймээний явцад тогтвортой байж өнгөрсөн долоо хоногт сайн урсгалтай байлаа.
CoinShares даваа гарагт мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Хятадын тарифын шахалтаас үүдэлтэй зах зээлийн нөхцөл байдлаас үл хамаарч Крипто валютын арилжааны бүтээгдэхүүнүүд (ETPs) $3.17 тэрбум долларын орлогын урсгалтай байв.
CoinShares -ийн судалгааны ахлах Жеймс Баттерфилл баасан гарагийн хөрөнгийн арилжаа болон $20 тэрбум долларын ‘liquidations’ буюу хөрөнгийг мөнгө болгох арилжааны дараах зах зээлийн үймээн ба крипто санхүүгийн байдлыг харгалзан “Баасан гараг нь 159 саяын жижиг гаралтын урсгалын хариу үйлдлийг харууллаа“ хэмээн бичжээ.
Долоо хоногийн томоохон орлогын урсгалуудын зэрэгцээ крипто сан нь $48.7 тэрбум ам доллар хүрч, өнгөрсөн жилд бүртгэсэн нийт орлогын урсгалыг давж шинэ амжилт гаргалаа.
Баасан гарагийн үймээний үеэр арилжааны хэмжээ шинэ дээд хэмжээнд хүрлээ
CoinShares мэдээллэхдээ крипто сангийн арилжаа нь долоо хоногийн хамгийн өндөр арилжааг шинээр тогтоож $53 тэрбум долларт хүрсэн ба үүний $15.3 тэрбум нь дангаараа баасан гарагт нэмэгджээ.
Гэвч өнгөрсөн долоо хоногт нийт зохицуулалт доорх хөрөнгүүд (AUM) унаж өмнөх долоо хоногийн $254 тэрбум доллараас буурч $242 тэрбум доллар болсон байна.
Харин Биткоин (BTC) сан өнгөрсөн долоо хоногт $2.7 тэрбум долларын орлогын урсгалтай байж YTD орлогын урсгалыг $30.2 тэрбум долларын шинэ дээд хэмжээнд хүргэсэн ч энэ нь өнгөрсөн жилийн нийт $41.7 тэрбум доллараас 30% бага байгаа юм.
“Баасан гарагийн үнийн арилжааны хэмжээ нь тухайн өдөртөө хамгийн өндөр буюу $10.4 тэрбум ам. доллар болсон бол арилжааны хөдөлгөөн ердөө $0.39 сая доллар байсан” гэж CoinShares-ийн Баттерфилл онцолжээ.
Ether сан хамгийн том гаралтын урсгалд хүрлээ
Ether (ETH) хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд өнгөрсөн долоо хоногийн цэвэр орлогын урсгалд $338 сая долларыг бүртгэсэн ч нэг өдрийн дотор нийт $172 сая долларын хамгийн их гаралтын урсгалыг мөн томоохон крипто хөрөнгүүдийн дунд бүртгэлээ.
Баттерфиллын хэлснээр зах зээлийн өсөлтийн дараах түр хугацааны уналтын үеэр Ether санг “хамгийн эмзэг“ гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм.
Харин Алткоин хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд удааширсан байдалтай байгаа юм. Solana (SOL) сан $93.3 сая долларыг татаж, XRP (XRP) бүтээгдэхүүнүүд $61.6 сая долларыг татжээ. Хоёулаа өмнөх долоо хоногийн $706.5 сая доллараас огцом буурч $219 сая тус тус болсон байна.
Холбоотой: Luxembourg sovereign wealth fund dips into Bitcoin ETFs with 1% stake
Баттерфиллд нэмж хэлэхдээ SOL болон XRP орлогын урсгалын удаашрал нь удахгүй болох АНУ дахь SOL болон XRP ETF нээлтийн талаарх яриаг үл харгалзан болж байна гэлээ.
АНУ хаалт эхлүүлээд гурав дахь долоо хоногтоо орсноор 11-р сарыг хүртэл багадаа 16 крипто ETF -ийн хүлээгдэж байгаа зөвшөөрөл хаагдах хэрэгтэй болохоор байгаа юм.
ETF шинжээч, NovaDius Wealth Management -ийн ерөнхийлөгч Нэйт Герасигийн хэлж байгаагаар засгийн газрын хаалт дууссаны дараа уг салбарт спот крипто ETF-ын “үер“ эхлэхээр байгаа ажээ.
Сэтгүүл: ‘Debasement trade’ will pump Bitcoin, Ethereum DATs will win: Hodler’s Digest, Oct. 5 – 11