Крипто хөрөнгийн бүтээгдэхүүнүүд өнгөрсөн долоо хоногт борлуулалтын өндөр дарамттай тулгарсан. Зах зээл дахь сөрөг сэтгэл хөдлөлийн улмаас гаралтын урсгал хоёр долоо хоног үргэлжиллээ.
Даваа гарагт Coinshares -ийн мэдээлсний дагуу крипто валютын арилжааны бүтээгдэхүүн (ETP) 1.7 тэрбум ам. долларын гаралтыг өнгөрсөн долоо хоногт үзүүлсэн ба үүний 70% буюу 360 сая ам. долларт нь өмнөх долоо хоногт бүртгэгджээ.
CoinShares-ийн судалгааны ахлах Жеймс Баттерфилл уг гаралтыг АНУ-ын 12-р сар дахь хүүгийн хэмжээний тодорхойгүй байдал болон 10-р сарын 10-ны гэнэтийн үймээнээс үүдэлтэй зах зээлийн сөрөг трендээс шалтгаалж байгаа гэж үзлээ.
ETP арилжааны давтамж долоо хоногт 43 тэрбум ам долларт өссөн байдалтай байсан ба Баттерфилл АНУ-ын засгийн газрын саатлын талаарх эерэг байдал нь пүрэв гарагт богинохон хугацааны сэргэлт үүсгэснийг онцоллоо. Гэвч уг эерэг байдал бүдгэрснээр баасан гарагт гаралт эргэн иржээ.
Биткоины гаралт үргэлжилж, Ether хүндхэн байдалд байна
Өмнөх долоо хоногийн адилаар Биткоин (BTC) ETP өнгөрсөн долоо хоногт 932 сая ам. долларын гаралттай байлаа. Энэ нь өмнөх долоо хоногийн 946 сая ам. доллараас бага зэрэг л буурсан үзүүлэлт байлаа.
Ether (ETH) сангийн хувьд сөрөг хөдөлгөөн буюу 438 сая ам. долларын гаралттай байлаа. Ингэснээр өмнөх долоо хоногийн 57 сая ам. долларын оролтыг үргэлжлүүлж чадсангүй.
Холбоотой: Crypto could get relief as US Senate cuts deal to end shutdown: Report
Богино Биткоин ETP нь сөрөг трендийн дараа өнгөрсөн долоо хоногт 11.8 сая ам. долларын оролттой байсан. CoinShares-ийн Баттерфилл хэлэхдээ “Энэ нь 2025 оны 5-р сараас хойш долоо хоногийн хамгийн өндөр хэмжээ байсан ба хэдэн долоо хоногийн өмнөх дүнгээс хоёр дахин их дүн байлаа“ гэв.
Solana, XRP трендийн эсрэг байна
Хэд хэдэн altcoin крипто ETP уналтын үеэр тогтвортой байсан ба үүний нэг нь Solana (SOL) байж өнгөрсөн долоо хоногт 118 сая ам. долларын оролттой байлаа. Өнгөрсөн есөн долоо хоногийн турш SOL ETP нь нийт 2.1 тэрбум ам. долларын орлогын урсгалтай байсан талаар Баттерфилл мөн хэлэв.
Бусад altcoin буюу XRP (XRP), Hedera (HBAR) and Hyperliquid (HYPE) нарын хувьд мөн 28 сая, 27 сая, 4.2 сая ам. долларын оролтын урсгалыг тус, тус бүртгэжээ.
Хоёр долоо хоногийн турш нийт 1.5 тэрбум ам. долларын гаралтын урсгалтай байсны дараа крипто ETP-ийн хяналтад байдаг хөрөнгүүд 7-р сарын дундаас хойшх хамгийн доод түвшин буюу 207.5 тэрбум ам. доллар болж уналаа. AUM 10-р сарын эхээр 254 тэрбум ам. доллар болж дээд хэмжээндээ хүрсэн юм.
Сэтгүүл: Solana vs Ethereum ETFs, Facebook’s influence on Bitwise: Hunter Horsley