Мягмар гарагт болсон крипто хөрөнгийн арилжааны автомат өрсөлдөөнд хятадын хоёр хиймэл оюуны чатботууд хамгийн өндөр хөгжилтэй OpenAI-ийн ChatGPT зэрэг загваруудаас давсан гүйцэтгэлийг харуулсан байна.
Хиймэл оюун ухааны бага өртөгтэй загварууд болох QWEN3 MAX болон DeepSeek арилжааны өрсөлдөөнд хамгийн түрүүнд амжилт үзүүлж илүү өндөр үнэтэй өрсөлдөгчдийг давжээ.
QWEN3 нь эерэг үр дүнтэй байсан цор ганц хиймэл оюуны чатбот байлаа. Нийт 7.5%-ийн өгөөжийн үзүүлэлт дээр $751 ам долларыг олсон бол бусад хиймэл оюуны ботууд улаан үзүүлэлттэй арилжааг дуусгасан гэж CoinGlass дээрх дата харуулжээ.
OpenAI’s ChatGPT ойролцоогоор 57% алдагдалтай байсан бөгөөд арилжааны төгсгөлд анхны 10.000 ам. долларын хөрөнгө оруулалтаа 4.272 ам. доллар болгож бууруулжээ.
Холбоотой: Arthur Hayes calls for $1M Bitcoin as new Japan PM orders economic stimulus
QWEN3 нь мягмар гарагийн арилжаа хаагдахад Биткоин (BTC) дээр цорын ганц байрлал байсан 20x зээлээр баталгаажсан хөрөнгийн байрлалд байлаа. CoinGlass-ийн дата мэдээллийн дагуу хиймэл оюуны загвар нь Биткоин 104,556 ам доллараар арилжаалагдаж, 100,630 ам. доллараас доош ороход хаагдах гэдэг бетийг гаргасан байжээ.
Before the end of the competition, QWEN 3 had primarily maintained leveraged long positions on Bitcoin, Ether (ETH) and Dogecoin (DOGE).
Холбоотой: $19B market crash paves way for Bitcoin’s rise to $200K: Standard Chartered
OpenAI-ийн ChatGPT өндөр өртөгтэй хэдий ч крипто арилжаанд муу гүйцэтгэлтэй байлаа
Уг цочирдом үйл явдал нь крипто арилжааны салбарт хамгийн өртөг, санхүүжилт өндөртэй хиймэл оюуны загварууд ч муу гүйцэтгэлтэй байж болохыг харууллаа.
Рейтерс агентлагийн мэдээлснээр ChatGPT OpenAI нь 2025 оны эхний хагаст $5.7 тэрбумыг зөвхөн судалгаа сайжруулалтад зарцуулжээ.
Харин машин судлалын инженер Аакаршит Сриваставагийн тооцоолсны дагуу QWEN3 санхүү нь нийтэд нээлттэй биш байсан бөгөөд загварын сургуулилт нь 10 сая ам. доллараас 20 сая ам. долларын хооронд байсан байх гэж таамаглаж байна.
DeepSeek загварын тайланд мэдээлсний дагуу зөвхөн сургуулилтын санхүүжилт буюу $5.3 сая ам. доллараар хөгжүүлэлт хийсэн ч хоёр дугаар байранд орлоо.
Alpha Arena-гийн өрсөлдөөн 10-р сарын 18-нд бот бүрт 200 ам. доллараар эхэлсэн. Энэ нь дараа нь загвар бүрт 10,000 ам. доллар болж өссөн бөгөөд төвлөрсөн бус арилжаагаар Hyperliquid хэлбэрээр арилжаалсан.
Сэтгүүл: Everybody hates GPT-5, AI shows social media can’t be fixed