Хятадын үндэсний кибер хамгааллын агентлагаас нэгэн цагт хятадын хамгийн том Биткоины олборлолтын сан байсан LuBian-ийн олон тэрбумын хак дахь АНУ-ын сэжиглэгдэж байгаа оролцооны талаар томоохон мэдэгдэл хийгээд байна.
Хятадын Үндэсний Комьпютер Вирус Онцгой байдлын хариу арга хэмжээ авах төв (CVERC) буюу улсын кибер хамгааллын агентлаг ням гарагт 127,272 Биткоийн (BTC) талаар мэдэгдэл хийлээ.
Хэдий тус хак нь 2020 оны 12-р сард болсон ч одоог хүртэл олон нийтэд ил болоогүй байгаа ба 8-р сард Arkham үүнийг хамгийн том хакерын үйл ажиллагаа гэж зарласан юм.
CVERC-ийн мэдэгдэл нь Prince Group компаний үүсгэн байгуулагч Чэн Зигийн эсрэг АНУ-аас 127,271 BTC (14.5 тэрбум ам. доллартай тэнцэх)-ийн талаар иргэнд хариуцлага хүлээлгэх тухай гомдол буюу хэрэг эхлүүлсний дараа гаржээ.
Хятадын хэлж буйгаар АНУ биткоиныг хүчээр авсан
Гэмт хэргийн тухай мэдэгдлийн дагуу 10-р сарын дундуур 14.5 тэрбум ам. долларын хөрөнгийг татан авах хүсэлт гаргах үеэр АНУ-ын засгийн газар хөрөнгийг аль хэдийн хамгаалалтдаа авсан байжээ.
“Тус сангууд нь АНУ-ын хамгаалалтад орсон байсан” гэж мэдэгдэлд дурдсан байгаа ба “Шударга ёсны хэлтсийн түүхэн дахь хамгийн том хохирол дагуулсан үйл явдал” гэж нэмж хэлжээ.
CVERC онцлон АНУ-ын ЗГ гэмт хэргийн мэдэгдэлд тус санд хэрхэн нэвтэрсэн гэдгээ мэдэгдээгүй бөгөөд Arkham дата мэдээллийн харуулснаар АНУ тус хөрөнгийг нэг жилээс ч их хугацаагаар хяналтдаа оруулсан байсан гэжээ.
Arkham дата мэдээллийн дагуу 2024 оны 7-р сарын 5-нд “LuBian.com Hacker” нэртэй хаягаас 120,576 BTC буюу бараг нийт эзэмшлээ нэг удаагийн гүйлгээгээр илгээсэн байна.
CVERC хэлэхдээ LuBian хакерын хаягаас гарсан хөрөнгө ойролцоогоор 4 жилийн турш идэвхгүй байсан ба хакын дараа өнгөрсөн жил “АНУ-ын ЗГ бүрэн эзэмшилдээ авсан” төлөвтэй болжээ.
Мөн CVERC-ийн хэлснээр АНУ-аас татан авахаас өмнө Биткоин урт хугацаанд идэвхгүй байсан нь “энгийн ашиг, мөнгө олох гэсэн хакерын үйлдэл биш“ ажээ.
Энэ нь улсын эзэмшлийн хакер байгууллагын зохион байгуулалттай хийсэн ажиллагаа шиг байна.”
CVERC-ийн тайланд мөн Зи болон түүний Prince Group хакерын хаяг руу 23$ орчим долларын гүйлгээгээр дамжуулан олон дахин мессэж илгээж хулгайлагдсан BTC-ийг эргүүлэн өгөхийг, шагнал болон урамшуулал өгөхийг хүссэн ч ямар ч хариу аваагүй байна.
Уг тайлан нь крипто дээрмийн түүхэн дахь хамгийн нууцлаг үйл явдалд газар зүй болон улс төртэй холбоотой таамгийг дэвшүүллээ.
Холбоотой: Balancer makes last appeal to hacker behind $100M+ exploit
Arkham-ийн мэдэгдлийн дагуу нийтлэлийг бичих үед LuBian-иар дамждаг Биткоин эзэмшил нь ниыт АНУ-ын ЗГ-тай холбоотой хаягуудын эзэмшдэг нийт 326.5 BTC (34.2 тэрбум ам. доллар)-ын хамгийн багадаа 39%-ийг эзэлж байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп саяхан АНУ бол крипто хөрөнгийн нутагшуулалт дээр “Хятад болон бусад улсаас хол тэргүүлж байгаа“ гэж зарласан. Тэрээр 11-р сарын 2-нд CBS News’ 60 Minutes ярилцлага дээр хэлэхдээ “Хятад улс одоо маш том алхамаар орж ирж байна“ гэжээ.
Сэтгүүл: China officially hates stablecoins, DBS trades Bitcoin options: Asia Express