Хөрөнгө зохицуулалтын тэргүүлэгч BlackRock -ийн гүйцэтгэх захирал Ларри Финкийн хэлснээр тус байгууллага уламжлалт санхүүгийн хөрөнгийг токенжуулсан хэлбэр рүү дараагийн хэдэн арван жилийн хугацаанд шилжинэ гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
CNBC мэдээний агентлагийн Squawk on the Street мягмар гарагийн нэвтрүүлгийн үеэр Финк бүх хөрөнгөө токенжуулах нь тэдний компаний хувьд том алхам бөгөөд илүү олон хүмүүсийг нэгтгэх сайхан боломж гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Мөн тэрээр нэмж хэлэхдээ “хэрвээ бид ETF-ийг токенжуулж, түүнийгээ дижитал болгож чадвал зах зээл жишээ нь криптод хөрөнгө оруулж эхэлж байгаа хүмүүсийг татах боломжтой болно. Гэхдээ одоо бид тэднийг уламжлалт илүү урт хугацааны тэтгэврийн бүтээгдэхүүн рүү оруулах боломжтой байгаа юм“ гэжээ.
“BlackRock -ийн хувьд уламжлалт санхүүгийн хөрөнгөөс дижитал руу шилжиж, дижитал экосистемд хүмүүс орж байгаа энэ үед энэ нь дараагийн хэдэн арван жилд ирэх боломжийн давалгаа гэж харж байгаа юм.”
BlackRock дэлхийн хамгийн том хөрөнгө зохицуулагч бөгөөд мягмар гарагт гарсан орлогын тайлангаар 13.5 их наяд долларын хөрөнгөтэй гэж гарсан байна. Уг компани нь 104 тэрбум долларын крипто хөрөнгөтэй бөгөөд энэ нь нийт хөрөнгийнх нь ойролцоогоор 1% юм.
Токенжуулалт эрт үедээ байна
Мөн Финк CNBC-д хэлэхдээ хөрөнгө токенжуулалт нь анхан шатандаа явж байгаа бөгөөд олон салбарт өсөх орон зай байгаа гэжээ.
Тэр хэлэхдээ “Миний бодлоор бид үл хөдлөх хөрөнгөөс капитал, бонд зэрэг бүх хөрөнгөө токенжуулах ердөө эхний үедээ байгаа“ гэсэн байна
Mordor Intelligence зах зээлийн судалгааны компаний мэдээлснээр 2025 онд хөрөнгө токенжуулах зах зээл 2 гаруй их наяд долларт хүрсэн ч дараагийн цөөн хэдэн жилд их хэмжээгээр өсч 2030 он гэхэд 13 их наяд долларт хүрнэ гэсэн таамаглалтай байгаа юм.
Мөн тэр BlackRock ирээдүйд токенжуулалтад томоохон үүрэгтэй байх төлөвлөгөөтэй байгаа гэж хэлсэн бөгөөд компаний багууд одоогоор боломжуудыг судалж байгаа ажээ.
BlackRock аль хэдийн 2.8 тэрбум долларын хамгийн том токенжсон мөнгөний зах зээлийн сантай байгаа бөгөөд BlackRock USD Institutional Digital Liquidity Fund, BUIDL -ийг 2024 оны 3-р сард нээсэн.
Холбоотой: BlackRock CEO wants SEC to ‘rapidly approve’ tokenization of bonds, stocks: What it means for crypto
BlackRock-ийн Финк криптогийн талаар байр сууриа өөрчилжээ
Энэ долоо хоногийн эхээр CBS-ийн 60 минут нэвтрүүлгийн үеэр Финк хэлэхдээ крипто нь алттай ижил хөрөнгө оруулагчдын салбарт чухал байр суурийг эзэлдэг гэж хэлсэн.
“Алт өөрийн гэсэн үүрэгтэй байгаатай ижил крипто ч өөрийн гэсэн үүрэгтэй бас л нэг хөрөнгийн хувилбар. Хувилбартай байхыг хүсэж байгаа хүнд тийм ч муу хөрөнгө биш гэхдээ хөрөнгийнхөө том хэсгийг байлгах хэрэггүй гэж би боддог.” гэж тэрээр нэмжээ.
Тэрээр нэгэн цагт томоохон крипто үл итгэгч байсан бөгөөд 2017 онд үүнийг мөнгө угаалт гэж байсан бол 2018 онд уг зах зээлд өөрийнх нь ямар ч үйлчлүүлэгч орохыг хүсэхгүй байгааг онцолж байсан юм.
Финк CNBC ярилцлагын үеэр хэлэхдээ өмнө нь шүүмжлэгч байсан боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр “Би өсч, суралцдаг“ учраас бодол нь өөрчлөгдсөн гэж хэлжээ.
Сэтгүүл: Review: The Devil Takes Bitcoin, a wild history of Mt. Gox and Silk Road