BitMine-ийн дижитал хөрөнгийн хуримтлуулалт удаашрах шинжгүй байгаа ба өнгөрсөн долоо хоногийн Ether худалдан авалт нь 34%-иар их байгаа нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн дүн юм.

BitMine Immersion Technologies компани даваа гарагт 110,288 Ether (ETH) худалдаж авч байгаагаа зарлаж нийт ETH нь 3,505,723 болж нэг токеныг 3,639 ам. долларын дундаж үнээр авчээ.

Уг мэдэгдлийн нэг хэсэг нь BitMine-ийн дэд дарга Том Ли сүүлд хийсэн ETH үнийн уналт нь тус фирмд боломж олгосон гэж хэлсэн ба Валл Стрийт дахь Ether-ийн хуримтлалыг онцолж:

“Миний хувьд Валл Стрийт блокчэйн дээр хөрөнгө токенжуулах сонирхолтой байгаа нь тодорхой ба энэ нь хөрөнгө оруулагчид болон хөрөнгө гаргагч нарт илүү нээлттэй боломж, шинэ үнэ цэнийг бий болгож байна. Энэ нь дараагийн арван жилд Ethereum чухал байр суурьтай байхыг харуулсан үйл явдал боллоо.”
Эх сурвалж: BitMine

BitMine Immersion Technologies компани нь анх крипто хөрөнгө олборлогч команиар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол одоо ойролцоогоор 12.5 тэрбум ам долларын үнэ цэн бүхий ETH хөрөнгөтэй хамгийн том Ethereum хөрөнгийн компани болсон байгаа юм.

Тус фирм нийт 120,696,594 ETH нийлүүлэлтийн 5%-ийг эзэмших зорилгыг гаргасан ба сүүлийн худалдан авалтаараа 2.9%-ийг авчээ.

Холбоотой: Ethereum network gas fees drop to just 0.067 gwei amid slowdown

Санхүүгийн судалгааны фирм Fundstrat-ийн хамтран үүсгэн байгуулагч Том Ли ETH-ийн үнийн боломжид маш их итгэлтэй байгаа юм. 10-р сарын дундуур жил дуусахад гурав хүрэхгүй сар үлдсэн байхад тэрээр үнэ 2025 он дуусахаас өмнө 10,000-аас 15,000 ам. доллар болно гэж хэлж байжээ.

Нийтлэлийг бичиж байх үед ETH арилжаа 3,561 ам доллар байсан нь өнгөрсөн хоёр долоо хоногоос 13.4% буурсан дүн ба сүүлийн 30 өдрөөс 4.7% буурчээ. Одоогийн түвшинд Bitmine хөрөнгө нь улаан хэсэгт байгаа бөгөөд Лигийн таамагласан 10,000 ам долларт 12-р сарын эцэст хүрэхийн тулд 180% нэмэгдэх хэрэгтэй байгаа юм.

Харин BitMine-ийн хувьцаа BMNR нь 2025 онд зах зээлд хүчтэй байж нийтлэлийн үед нийт 400% өсч 41.15 ам. долларт хүржээ.

Сэтгүүл: Solana vs Ethereum ETFs, Facebook’s influence on Bitwise: Hunter Horsley