Онцлох үйл явдлууд: 

  • АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сүүлийн үед авсан тарифыг өргөжүүлэх арга хэмжээтэй холбоотой АНУ болон Хятад улсын харилцаа таагүй болж мөн арилжаачид урт хугацааны зээлээс татгалзах хандлагатай байгаа зэрэг нь Биткоинд сөргөөр нөлөөлж байна.

  • Биткоин $100,000-аас доош унах магадлалтай байгаа ч шинжээчид дараа долоо хоногийн макро эдийн засгийн арга хэмжээнүүд доош чиглэсэн трендийг өөрчилнө гэж найдаж байна. 

Дата мэдээллийн харуулж байгаагаар Биткоины (BTC) зах зээлийн бүтэц өнгөрсөн долоо хоногийн өсөлтийн дараах уналтаас эргэн тогворжиход чиглэж байгаа ч Трампын Хятадтай хийж буй тарифын дайн болон АНУ-ын засгийн газрын урт хугацааны хаалт нь өсөлтөд хөрөнгө оруулагчдын (bullish investors) фьючерь зах зээл дээр шинэ байр суурийг нээх хүслийг нь нэмэгдүүлж байгаа юм.

10-р сарын 10-нд Биткоин $107,000 ам. доллараар зарагдснаас хойш Спот Биткоин ETF оролтын урсгал, Coinbase Premium Index болон Coinbase дээрх мэргэжлийн мөн хувь хөрөнгө оруулагчдын спот зах зээлийн худалдан авалт болон борлуулалт хоорондын нийт ялгаа (Cumulative Volume Delta) нь тогтвортойгоор дээшээ чиглэсэн хандлагатай байгаа юм.

Спот Биткоин ETF нийт урсгал. Эх Сурвалж: SoSoValue 

Доорх чартад харуулсны дагуу Биткоины зах зээлийн тэнцвэрийн үзүүлэлт (volume delta) санхүүжилт (funding) болон нээлттэй хүүгийн динамик 10-р сарын 10-аас хойш сайжирсан байна. АНУ-ын хувь болон институцийн хөрөнгө оруулагчид нь BTC-ын тодорхой гишүүд байгаа бол Binance -ын перпетуал фьючер арилжаачдын (perpetual futures traders) хувьд (улаан шугам) худалдах үйл явц хүчтэй байгаа юм. 

BTC/USDT 4-цагийн чарт. Эх сурвалж: Hyblock

Binance спотыг фьючерийн хэмжээтэй (гурав дахь хавтан) харьцуулахад спот делта эерэг байгаа бол сөрөг перпс делта нь богино байрлалуудыг тодотгон харуулж байгаа юм. Энэ нь перп хандлагатай борлуулалт нь доош чиглэлтэй трендийг нэмэгдүүлж байгаа бол спот худалдан авагчдын хэрэгцээ $107,000 -аас $108,000-руу чиглэхэд дэмжиж өгч байгааг харуулж байна. 

Өөр дүрслэлийг доороос харах боломжтой. 

BTC/USDT өдөр тутмын тогтсон нээлттэй хүү болон CVD. Эх сурвалж: Hyblock 

Биткоины богино хугацааны үнийн боломжит үйл явцыг харгалзаж үзвэл хөрвөлтийн зураглал (the liquidation heatmap outlook) (Binance, Bybit, BitMEX) нь оргил цагийн арилжаачид хөрвөлтийн далд бүтцийг дагаж $106,300-аас $104,000 ам. доллар руу чиглэж магадгүй байгаа бөгөөд богино байрлалууд $115,000 ам. доллар дээр зогсох эрсдэлтэй байгаа юм.

BTC/USDT 7-өдрийн фьючер хөрвөлийн зураглал. Эх сурвалж: Hyblock 

Lekker Capital -ийн ахлах хөрөнгө оруулалтын дарга Куинн Томпсон хэлэхдээ: Богино хугацаанд үнэ тогтворгүй байх хандлагатай байна.

“10/10 хөрвөлт нь 25 оны 1-р сараас 4-р сараас $ доллар болон % -иар илүү байх төлөвтэй байгаа ба цаашдын боломж нь 24 оны Трампын ялалттай төстэй байхаар байна.”  

Макро эдийн засгийн томоохон аккаунт Том Капиталаас арилжаачдад дараа долоо хоногт хэд хэдэн томоохон үйл явдлууд болох хандлагатай байгаа учраас “үнийн хөдөлгөөнөөр арилжаа хий“ гэж санууллаа.

This article does not contain investment advice or recommendations. Every investment and trading move involves risk, and readers should conduct their own research when making a decision.