Онцлох үйл явдлууд:

  • Даваа гарагт биткоин $111,000 ам. долларт хүрч макро нөхцөл байдлууд, АНУ болон Хятадын худалдааны хэлэлцээр сайжирлаа.

  • Энэ долоо хоногийн эхээр өсөлтийн зорилт $186,000 - $192,000 BTC байгааг техникийн шинжилгээнүүд харууллаа.

Биткоин (BTC) даваа гарагийн европын арилжааны улирлын эхэнд $111,000 ам. доллар болж ахин өссөн бөгөөд энэ нь макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирч хөрөнгө оруулагчдад итгэл төрүүллээ.

BTC/USD цаг тутмын чарт. Эх сурвалж: Cointelegraph/TradingView

Макро судалгаагаар Биткоиныг удахгүй өснө гэж таамаглаж байна

Cointelegraph Markets Pro болон TradingView-ийн мэдээлсний дагуу Биткоин $111,430 ам долларт хүрч өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4% өсөлтийг харуулж энэ нь баасан гарагт үүссэн $103,530 ам. долларын доод хэмжээнээс 7.6% илүү байлаа.

Холбоотой: Bitcoin’s next rally will start once OGs finish selling: Analysts

Бусад крипто хөрөнгүүд ч мөн Биткоины араас өсөлтийг харуулж байна. Ether (ETH) 4.6% өсч дахин $4,000 ам. долларын түвшингээ баталлаа.

XRP (XRP), Solana (SOL), BNB (BNB) болон Dogecoin (DOGE) өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3%-аас 5% өссөн бөгөөд олон улсын крипто зах зээлийн үнэлгээ 4.6% өсч $3.78 их наяд доллар боллоо.

Өндөр үнэлгээтэй крипто хөрөнгийн 24 цагийн үзүүлэлт. Эх сурвалж: Coin360

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хятад улсын дарга Ши Жиньпинтэй хийх 10-р сарын 31-ний уулзалтыг бататгаж макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан нь Биткоиний үнийн өсөлтөд нөлөөтэй байлаа.

Трампын хятад улсад зарласан тарифын мэдэгдэл болон АНУ-ын бүсийн банкуудын муу зээл зэрэг макро эдийн засгийн томоохон үйл явдлуудын нөлөөгөөр крипто үнэ уналтад ороод байсан.

Гэвч АНУ болон Хятад улсын хоорондын худалдаа арилжааны хэлэлцээрийн боломжууд нэмэгдэж, сайжирч байгаа нь крипто хөрөнгийн зах зээлд үнийн эерэг өсөлтийг авч ирж байна.

CME Group FedWatch tool-ийн мэдээллийн дагуу 10-р сарын 28-29-ны FOMC уулзалт дээр 25 суурь онооны хасалттай байх 99%-ын боолмжтой байгаа бөгөөд доод хэмжээ 3.75%-4% байхаар байгаа юм. 

10-р сарын 29-ний FOMC уулзалт дээрх зорилтот хэмжээний боломжууд. Эх сурвалж: CME Group FedWatch tool

Нөөцийн холбооны дарга Жероме Повел удахгүй буюу ойролцоогоор 2026 оны 1-р сард хатуу мөнгөний бодлогыг зогсоох боломжтой гэж хэллээ. Энэ нь хөрвөх чадварыг (liquidity) бий болгож 2021 оны крипто үнийн өсөлтийг давтах магадлалтай байгаа юм.

Үнийн өсөлтийн зорилт $190,000 BTC байна

Даваа гарагийн өсөлт нь RSI дата мэдээллийн үнийн өсөлтийн дохионы дараа гарсан байх магадлалтай байна. Цаг тутмын үзүүлэлт өдөр бүрийн чартанд 4-р сараас хойш хамгийн доод түвшинд хүрснээр дөрвөн цагийн чарт дээр тодорхой өсөлтийн хөдөлгөөнийг харуулсан ба энэ нь BTC/USD 15 долоо хоногийн доод хэмжээ буюу $103,500 хүрсэн үе байсан юм.

 Трейдерүүд уналтын үеэр илүү их худалдан авалт хийж худалдааны дарамт буурч байсан нь үүнийг илэрхийлжээ.

Макро хүчин зүйлс биткоинд сайнаар нөлөөлсөн бөгөөд хоёр долоо хоногийн чартаар илүү өндөр BTC зорилтыг харуулж байгаа юм.

Анхны томоохон өсөлтийн туг (bull flag) нь 2023 оны 9-р сараас 2024 оны 10-р сарын хооронд болсон нь доорх чартад харагдаж байна. 2024 оны АНУ-ын сонгуулийн үеэр гарч ирсэн уг өсөлтийн туг нь одоо ч идэвхтэй байгаа ба уг туг нь $192,000 ам. долларын хэмжсэн зорилттой ажээ.

Хоёр дахь өсөлтийн туг нь 2024 оны 9-р сараас 2024 оны 12-р сарын хооронд бий болсон ба $186,000 ам. долларын зорилттой юм.

Гурав дахь нь бусдаасаа жижиг туг бөгөөд энэ жилийн 3-р сараас хойш уг хэлбэрт байгаа юм. Үнэ $115,000 ам долларыг давснаар баталгаажих ба дээрх уг хөдөлгөөн нь 192.000 ам. долларын хэмжсэн зорилтыг илүү боломжтой болгож өгөх юм.

BTC/USD хоёр долоо хоногийн чарт. Эх сурвалж: Cointelegraph/TradingView

Шинжээч Магс мөн өсөлтийн талаар ижил буюу илүү өөдрөг бодолтой байгаа юм. Түүний хэлж буйгаар биткоин долоо хоногийн чарт дээр үргэлжлүүлэн өсч $250,00-$290,000 бүс рүү орох боломжтой ажээ.

BTC/USD долоо хоногийн чарт. Эх сурвалж: Mags

Харин шинжээч Аксел Кибарийн хувьд толгой болон мөрний бүтэц (head and shoulders) үргэлжлүүлэн идэвхтэй байсан бөгөөд хэмжсэн зорилт нь $141,300 ам. доллар ажээ. 

Cointelegraph -ийн мэдээлснээр биткоин $108,000-аас дээш хэмжээтэй долоо хоногийг дуусгаж байгаа нь өсөлт үргэлжлэх төлөвтэй байгааг тодорхой илтгэж байгаа юм.

This article does not contain investment advice or recommendations. Every investment and trading move involves risk, and readers should conduct their own research when making a decision.