Биткоин шинжээчийн хэлж байгаагаар шинэ доод хэмжээ $110,000 болсноор биткоин эзэмшигчид өөрсдийн 2025 оны үнийн зорилгоо өөрчлөхийг хүсч магадгүй байгаа юм.
Пүрэв гарагт YouTube дээр өгсөн ярилцлагадаа Жеймс Чек хэлэхдээ “Бид доод хэмжээ 110 болохыг харлаа одоо цаашаа хаана хүрэх вэ гэдэг асуултыг бодож зорилгоо өсгөж болно“ гэжээ.
Тэр хэлэхдээ Биткоины (BTC) зах зээлийн манлайлал буюу ойролцоогоор 2.42 триллион байгаа одоогийн байдлыг харгалзан үзэж “бид томоохон хэмжээний суурийг 2 триллионд хүргэсэн байна“ гэсэн бөгөөд нэмж хэлэхдээ “2024 онд 1 триллион, 2025 онд 2 триллион болохыг харсан тэгвэл одоо цаашдаа хэдэн триллион болох вэ гэдэг асуулт бидэнд байна“ гэсэн байна.
Биткоины 95,000 ам. долларт хүрсэн нь дээд биш доод хэмжээ
“Биткоинд хэзээ нэгэн цагт хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь 95,000 ам.доллараас дээш үнээр хийгдсэн,” гэж тэр тэмдэглэв. “Тиймээс энэ түвшин нь дээд (ceiling) биш, харин дэмжлэгийн доод (floor) түвшин юм” гэж тэр нэмж хэлсэн ба энэ нь эзэмшигчид төлсөн үнээсээ доогуур үнээр Биткоиноо зарах сонирхолгүй байгаатай холбоотой аж.
“Хамгийн логик үйл явц бол үнэ 150,000 ам.долларт хүрэх явдал бөгөөд энэ нь зах зээлийн үнэлгээг ойролцоогоор 3 их наяд ам.долларт хүргэнэ,” гэсэн ба нэмж “Энэ бол зах зээлд хоёр өөр байр суурийг зэрэг баримтлах шаардлагатай байдаг хоёр талт (binary) нөхцөл байдал юм” гэж хэллээ.
2024 оны 12-р сард дижитал судалгааны Galaxy Digital удирдлага болох Алекс Торн биткоиныг 2025 онд $150,000-д хүрэх боломжтой, цаашлаад $185,000 хүрэх боломж байгаа гэж хэлж байжээ.
Өсөлтийн $250,000-д хүрэх талаарх энэ жилийн хэд хэдэн таамаглал байгаа ч оролцогчид биткоиныг хэр өндөр хэмжээнд хүрэх, өсөлт хэр удаан үргэлжлэх талаар бодсоор байгаа юм.
Чек: Биткоины өсөлтөд итгэж буй хөрөнгө оруулагчид (bulls) хяналтыг авсан байгаа
Чек хэлэхдээ “зах зээл” 95,000-руу буурах боломжгүй гэсэн ба “Бид өндөр хэмжээг хүсч байгааг баталсан. Үнийн өсөлтөд итгэж байгаа хөрөнгө оруулагчид (bulls) хяналтыг гартаа авсан байгаа“ гэж байгаа юм
Мөн нэмж “хэрвээ үгүй бол үнийн өсөлтөд итгэж байгаа хөрөнгө оруулагчид (bulls) сул дорой байгааг харуулах бөгөөд хэсэг хугацаанд бид зогсонг байдалд орох байх” хэлсэн байна.
CoinMarketCap -ийн дагуу нийтлэлийг орох үед биткоин $121,392 доллараар арилжаалагдаж сүүлийн долоон хоногийн хугацаанаас ердөө 0.80%-иар өссөн байна. $150,000 долларт хүрэхийн тулд одоогийн үнээс 23.50%-ийн өсөлтийг харуулах хэрэгтэй байгаа юм.
Capriole Investments -ийн үүсгэн байгуулагч Чарлез Эдвардс $150,000-д хүрэх хөдөлгөөн хол байгаа гэж үзэж байгаа юм. 10-р сарын 2-нд тэрээр биткоин $120,000 долларын сэтгэлзүйн хэмжээг зарласнаар түүхэн дээд хэмжээ $150,000 долларт “маш хурдан“ хүрэх боломжтой байж болох талаар хэлсэн байна.