Glassnode-ийн мэдээлснээр хэрвээ хөрөнгө оруулагчдыг татаж өдөөх шинэ чиг хандлага гарч ирэхгүй бол биткоин өсөлтийн трендээ хадгалж чадахгүй байж ч магадгүй байгаа юм.

Мөн лхагва гарагт гаргасан тайландаа “үнийг дахин 117.1 мянган доллараас дээш гаргах нөлөөлөх хүчин зүйл байхгүй бол зах зээл уг бүсийн доод түвшин рүү унах эрсдэлтэй байна“ гэжээ.

CoinMarketCap-ийн мэдээллийн дагуу Биткоин (BTC) нь 117,000 мянган доллараас дээш ойролцоогоор 5%-д арилжаа хийж байгаа бөгөөд нийтлэлийг гарах үед $110,840 долларын арилжаатай байна.

Cryptocurrencies
Биткоин сүүлийн 30 хоногт 4.19% буурлаа. Эх сурвалж: CoinMarketCap

Түүнчлэн Glassnode хэлэхдээ “Түүхээс харвал үнэ бүсээсээ гарах үед дунд хугацаанаас урт хугацааны үнийн уналт руу ордог. “ гэжээ. Мөн сүүлийн үед урт хугацааны эзэмшигчдийн ашиг өсч байгааг онцолж энэ нь “хэрэгцээний уналт” байж магадгүй гэж хэлсэн байна.

Харин Hyblock Capital-ийн гүйцэтгэх захирал Шубх Варма Cointelegraph-д хэлэхдээ 116,000 -аас 120,000 долларын хооронд боломжит өсөлтийг харуулсан “тодорхой өсөлттэй сар“ болно гэж харж байгаа гэлээ.

Үнийн тогтворгүй байдал нь үймээний дараа гарах “тодорхой үр дүн“

Вармагийн хэлж байгаагаар зах зээлийн үймээний дараа биткоинд “үнийн тогтворгүй байдал бол тодорхой гарах үр дүн“ бөгөөд крипто хөрөнгийн хувьд эерэг боломжууд байгааг хэд хэдэн тодорхойлох хүчин зүйлс харуулж байна гэж хэллээ.

Hyblock хэлэхдээ “ETF-ийн орлогын урсгал өндөр хэвээрээ байж спотын хэмжээ хэвийн байна” гэв. Farside data -ийн мэдээллээр баасан гарагийн крипто зах зээл дахь томоохон үймээний өмнө биткоин 102,000 долларт хэсэг хугацаанд хүрсэн ч АНУ-д суурилсан Биткоин ETF есөн өдөр дараалан орлогийн урсгалтай байж энэ нь 5.96 тэрбум долларт хүржээ.

Өөр нэгэн боломжит үнийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл нь АНУ-ын Холбооны Нөөцөөс хүүгийн бууралтыг үргэлжлүүлэх юм. Хүүг бууруулах нь крипто зэрэг эрсдэлтэй хөрөнгүүдийн үнийг өсгөх боломж байж болох ба хөрөнгө оруулагчдыг бонд, депозит зэрэг бага хүүтэй үед уламжлалт хөрөнгө оруулалтаас шилжилт хийхэд дэмжих юм.

Мөн CME FedWatch Tool-ийн мэдээлснээр Холбооны Нөөцийн 10-р сарын 29-ний уулзалт дээр хүүгийн бууралтыг дэмжих нь 95.7%-ийн боломжтой гэж зах зээлүүд харж байна.

Энэ оныг дуустал “эерэг өсөлттэй“ байна гэж бусад судлаач, шинжээчид мөн үзэж байгаа юм.

21Shares крипто судлаач, стратегич Матт Менагийн хэлснээр ойрын үеийн хөрвөлт (liquidation), бодлогын сулралт, бүтцийн хэрэгцээ нэмэгдэж байгаа зэрэг нь энэ оны эцэс хүртэл “дижитал хөрөнгийн эерэг өсөлт“ гарахаар юм.

Холбоотой: Nasdaq-listed Zeta Network raises $230M in Bitcoin-backed private sale

Тэрээр мөн хэлэхдээ макро эдийн засаг трендийг дэмжиж, институцийн урсгал жигдэрч байгаа учраас биткоин 150,000 доллар руу чиглэх боломжтой байгаа гэлээ.

Түүнчлэн бусад шинжээчид жилийн эцэст илүү өндөр үнэлгээнд хүрнэ гэж таамагласаар байна. BitMEX-ийн хамтран үүсгэн байгуулагч Артур Хаеис болон Unchained зах зээлийн судалгааны захирал Жои Бурнетт нар 2025 оны эцэст үнэ 250,000-д хүрнэ гэж таамаглаж байна.

Сэтгүүл: Sharplink exec shocked by level of BTC and ETH ETF hodling: Joseph Chalom