Гол үйл явдлууд:
АНУ-ын банкны хямрал дахин сэргэснээр Биткоин 6-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ.
Трейдерүүд $100,000 долларын дэмжлэгийн түвшинг бүтэлгүйтэх магадлалтай гэж үзэж байна.
Алт шинэ дээд түвшинд хүрлээ. Петер Шифф алт биткоиноос түрүүлж 1 сая долларт хүрэх боломжтой гэж харж байна.
Баасан гарагт АНУ-ын банкны хямрал Биткоинд нөлөөлж Биткоин (BTC) 15 долоо хоногийн хамгийн доод түвшин рүү уналаа.
Биткоин “үргэлжлүүлэн $98,000” болох эрсдэлтэй байна
Cointelegraph Markets Pro болон TradingView -ийн ийн дата мэдээллийн дагуу Биткоин 6-р сараас хойш анх удаагаа $106,000-аас доош орж буурлаа.
АНУ-ын бүсийн банкны хувьцааны асуудалд Крипто зах зээлд сөргөөр нөлөөллөө. Уг үйл явдал нь 2023 оны 3-р сарыг сануулж байгаа юм. Тухайн үед Биткоин болон Альткоинууд хүчтэй сэргэлтийн өмнө огцом уналтад орж BTC/USD $20,000 долларт хүрч байсан.
Энэ талаар X платформ дээр арилжааны эх сурвалж The Kobeissi Letter бичихдээ “2023 оны 3-р сард бүсийн банкуудын хувьцаа унаж, хямрал намжсан ч тодорхой өөрчлөлт гарч байгаагүй” гэсэн байна.
Харин зарим трейдерүүд дахин ийм үйл явдал болох, BTC $100,000 долларын үнийн дэмжлэг бүтэлгүйтэх боломжтой гэж сануулж байгаа юм.
If $BTC lose this support, we are going straight to $98,000.
— Borg (@Borg_Cryptos) October 17, 2025
Good Luck everyone. pic.twitter.com/sIjbPPAoOM
Бусад шинжээчид өнгөрсөн долоо хоногийн өдөр тутмын лааны сунасан сүүдрийг (wick) “нөхөх” оролдлого явагдаж байна гэж үзсэн бөгөөд тухайн үед АНУ–Хятадын худалдааны дайнтай холбоотой асуудлуудын дунд Binance дээрх үнэ $102,000 ам.долларт хүрсэн.
Энэ талаар Трейдер SuperBro “X”-д бичихдээ “BTC одоо Binance-ийн лааны сүүдрийг нөхөх гэж байна. Хэрвээ энэ түвшинд зогсохгүй бол, үнэ долоо хоногийн 50 MA орчимд байгаа бүх сүүдрийг нөхөх магадлалтай,” гэжээ.
Өмнөх өдөр тутмын хөдөлгөөнт дундаж (MA) түвшинүүд дэмжлэгийн үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд үр дүнд нь Биткоин зургаан сар гаруйн хугацаанд анх удаа 200 өдрийн хөдөлгөөнт дундаждаа хүрлээ.
Мөн крипто хөрөнгө оруулагч, энтрепренер Тед Пиллос үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж “BTC $108,000 ам.долларын дэмжлэгийн түвшинг алдаж байна. Одоо $101,000–$102,000 ам.доллар хүртэл бараг ямар ч дэмжлэг үлдээгүй” гэж хэлжээ.
“Хэрвээ Биткоин эндээс $110,000 ам.долларын түвшинг дахин эзэлж чадвал үнийн богино хугацааны өсөлт (bounce) үзэгдэх боломжтой. Харин үгүй бол, сэргэлт ирэхээс өмнө илүү их дарамт, уналт хүлээгдэж байна.”
Алтны хорхойтон” Шифф: Алт Биткоиноос өмнө 1 сая ам.долларт хүрнэ
Банкны салбарын хямрал одоогийн зах зээлийн хамгийн амжилттай хөрөнгө болох алтанд ч нөлөөлж эхэллээ. Өдөр тутмын хаалтын үед алт шинэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн юм.
Холбоотой: $120K or end of bull market? 5 things to know in Bitcoin this week
Алтны дэмжигчид Биткоиноос зөрж буй энэ хөдөлгөөнийг баяртайгаар хүлээн авч байна. Биткоинд шүүмжлэлтэй ханддаг, Europac хөрөнгө оруулалтын компанийн зөвлөх, дарга, ерөнхий эдийн засагч Питер Шифф хэлэхдээ: “Энэ бол зөвхөн долларгүйжүүлэх (de-dollarization) хөдөлгөөн биш, харин биткоингүйжүүлэх (de-bitcoinization) хөдөлгөөн юм.
Gold is more likely to hit $1 million than Bitcoin.
— Peter Schiff (@PeterSchiff) October 16, 2025
Биткоин АНУ-ын доллар эсвэл дижитал алтны амьдрах чадвартай хувилбар байж чадахгүй гэдгээ баталсан,” хэмээн “X”-ийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр онцолсон байна. Тэрээр алт унц тутамдаа Биткоиноос урьтаж 1 сая ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Гэвч зарим шинжээчдийн үзэж байгаагаар, одоо ашгийн урсгал алтнаас гарч, Биткоин руу шилжих “ротейшн” явагдаж болзошгүй байгаа юм.
Крипто трейдер Jelle “X”-д бичихдээ “Ямар ч тохиолдолд, зах зээлийн одоогийн зан төлөвийг харахад, ашгийн урсгал удахгүй алтнаас гарах логиктой байна,” гэжээ.
Хавсаргасан графикт Биткоин сүүлийн жилүүдэд алтны үнийн хөдөлгөөнийг түрүүлж, дараа нь гүйцэж ирсэн мөчлөгүүдийг харуулжээ.
This article does not contain investment advice or recommendations. Every investment and trading move involves risk, and readers should conduct their own research when making a decision.