Блокчэйн дээрх анализ судалгааны платформ Santiment -ийн мэдээллийн дагуу хятадын эсрэг АНУ-ын ерөнхийлөгч Трампын авсан 100%-ын тарифын арга хэмжээг хөрөнгө оруулагчид хүндээр хүлээж авч байх үеэр “ухаалаг трейдерүүд“ илүү их биткоин болон алткоиныг авсан байна.

Santiment-ийн шинжээч Брайан Кю даваа гарагт нийтэлсэн блог бичлэгтээ: “Жижиг хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөл ихэнхдээ Биткоин болон альткоинуудын үнэ яг эсрэг чиглэлд хөдөлнө гэсэн дохио өгдөг,” гэжээ.

Өнгөрсөн баасан гарагт крипто зах зээл унасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хятадын эсрэг өндөр тариф зарласантай холбоотой байв. Брайан Кюгийн хэлснээр, энэ явдал бол энэ онд олон нийтэд хамгийн их айдас төрүүлсэн дөрвөн өдрийн нэг байжээ.

Бусад тохиолдлуудын дотор 4-р сард дэлхий даяар тарифын анхны шат зарлагдсан үе, мөн 6-р сард Иран, Израиль, АНУ-ын хооронд хурцадсан нөхцөл байдал, түүнчлэн 8-р сард АНУ-ын Холбооны Нөөц хүү бууруулахгүй байж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэн үе багтсан байна.

“Ухаалаг трейдерүүд олон нийт айдаст автаж байх эдгээр өдрүүдэд илүү их хөрөнгө худалдан авч байсан,” гэж тэр хэлэв.

Айдас эргэлзээ (FUD) дээд цэгтээ хүрэх үе бол Биткоиныг худалдаж авах тодорхой дохио гэж Santiment-ийн шинжээч Брайан Кю хэллээ . Эх сурвалж: Santiment 

Айдас эргэлзээ (FUD) нь жижиг хөрөнгө оруулагчдыг зах зээлээс гаргадаг ч тэд үргэлж буцаж ирдэг

Гэсэн хэдий ч Santiment-ийн тайланд дурдсанаар, ихэнх тохиолдолд жижиг хөрөнгө оруулагчид мэдээг хэт дэврүүлэгтэй байсныг ойлгосныхоо дараа дахин зах зээл рүү орж ирдэг. Үүнээс уналтаар худалдан авсан (dip buyers) хөрөнгө оруулагчид ашиг хүртдэг байна.

Брайан Кюгийн хэлснээр, хамгийн сүүлийн айдас эргэлзээ (FUD) үүссэн үеэр крипто хэлэлцүүлгийн дийлэнх нь Трампын худалдааны бодлогод төвлөрч, жижиг хөрөнгө оруулагчид энэ оны хамгийн өндөр сөрөг сэтгэл хандлагыг илэрхийлсэн байна.

Cryptocurrencies, United States, Social Media, Data
Трейдерүүд улс төрийн үйл явдлаас болж сандардаг ч ихэнхдээ буцаж ордог. Эх сурвалж: Santiment 

Өнгөрсөн баасан гарагийн огцом бууралтаар зах зээл бүхэлдээ уналтад орсон ч Трамп тарифын төлөвлөгөөг буцааж, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “буруу ойлголт байсан, тарифыг хэрэгжүүлэх хэрэггүй” гэж хэлсний дараа хөрөнгө оруулагчид буцаж ирсэн.

“Энэ нь 2025 онд түгээмэл хэв маяг болсон. Жижиг хөрөнгө оруулагчид айдаст автсанаар зах зээлээс гарч, дараа нь тухайн айдсыг төрүүлсэн сэдэв хэт дэврүүлэгтэй эсвэл үндэслэлгүй байсныг батлахад дахин орж ирдэг,” гэж шинжээч онцоллоо.”.

“Крипто зах зээл нь сэтгэл хөдлөлөөр удирдуулдаг тул, трейдерүүд хамтаараа ямар мэдээ тэдний итгэлд нөлөөлөхийг шийддэг. Трампын тарифын талаархи шинэ мэдээлэл гарах бүрт үнийн эргэлтэд нэн даруй нөлөөлдөг гэдгийг харуулах хангалттай нотолгоо бий,” гэж Брайан Кю хэллээ.

“Улс төрийн мэдээтэй холбоотой сэтгэл хөдлөлд тулгуурласан арилжаа нь богино хугацааны зах зээлийн зан төлөвийг давамгайлсаар байгаа бөгөөд энэ нь крипто үүссэнээс хойших 17 жилийн хугацаанд байгаагүй түвшинд хүрээд байна.”

Kraken биржийн 2024 оны 12-р сард 1,248 крипто хэрэглэгчийн дунд хийсэн судалгаа үүнтэй ижил дүр зургийг харуулжээ.

Судалгаанд оролцогчдын 81% нь хөрөнгө оруулалт хийхдээ айдас, эргэлзээ, үл итгэлцэл (FUD)-ээс үүдэн шийдвэр гаргадаг гэж хариулсан бол 63% нь сэтгэл хөдлөлд тулгуурласан шийдвэрүүд нь хөрөнгийн багцаанд сөргөөр нөлөөлсөн гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Айдас ба Шуналын индекс “айдас” бүсэд орлоо

Биткоин (BTC) сэргэж байгаа шинж тэмдэг үзүүлж байгаа ч, зах зээлийн ерөнхий сэтгэл зүйн байдлыг 0–100 хооронд хэмждэг Crypto Fear & Greed Index дахин “айдас” түвшинд бууж, хоёр дахь өдрөө дараалан 38 оноотой байна.

Холбоотой: XRP sees highest ‘retail FUD’ since Trump tariffs: Is a major sell-off next?

Ням гарагт энэ үзүүлэлт 24 хүртэл буурсан нь 4-р сараас хойших хамгийн доод түвшин байв. Тухайн үед зах зээлд айдас ба үймээн давамгайлж, өргөн хүрээний борлуулалт өрнөсөн. Харин өнгөрсөн долоо хоногт уг индексийн дундаж 70 байсан нь “шунал (Greed)”-ын бүсэд байсныг харуулж байна.

Сэтгүүл: Од эрхэс таныг илүү сайн крипто трейдер болгож чадна — ингэнэ гэж аль эрт зөгнөсөн байсан