Шинжээчдийн хэлж байгаагаар ням гарагт Биткоин шинэ дээд амжилт тогтоосны дараа ойрын долоо хоногуудад үргэлжлүүлэн өсөх хандлагатай байна.

“Бид шинэ дээд түвшинд гэнэт хүрлээ, үүнтэй хамт 150,000 ам.доллар болон түүнээс дээш өсөх дараагийн шат эхэлсэн,” гэж крипто шинжээч CrediBULL Crypto ням гарагт бичжээ.

Тэрээр одоогийн түвшинг “тэсрэлтээр давна” гэж үзэж байгаа бөгөөд энэ долоо хоногт дахин дээд үзүүлэлт гарч магадгүй ч 108,000–118,000 ам.долларын бүс рүү орох боломжийг үгүйсгэхгүй байгаа юм.

“108–118 мянган ам. долларын бүс рүү уналт гарвал энэ бол боломж — харин унахгүй бол, 150 мянган ам. долларруу ‘аяллаа’ зүгээр л үргэлжлүүлээрэй,” гэж тэр нэмж хэлэв.

Урт хугацааны трейдер Crypto Chase мөн “шинэ өсөлтийн шат магадлал өндөр” хэрэв Биткоин үнэхээр хүчтэй байвал “уналт маш бага байх болно” гэжээ.

Hyperliquid платформын “аварга” трейдер Жеймс Уинн “BTC удахгүй хэдэн цагийн дотор дахин шинэ дээд түвшинд хүрэх таамагтай байна. Би үнэ илрүүлэх үе ийнхүү эхэллээ гэж бодож байна. Үнэ дарагдсанаас болоод энэ мөчлөг удаан үргэлжилж байгаа харин алт болон хувьцааны зах зээл бүх анхаарлыг татсаар байна” гэж мэдэгдэв.

TradingView мэдээлсний дагуу Биткоин долоо хоногийг түүхэн дэх хамгийн өндөр дүн $123,543 ам доллараар хаалаа. 

BTC ням гарагийн түүхэн долоо хоногийн өсөлтийн дараа. Эх сурвалж: Tradingview

АНУ-ын засгийн газрын хаалтын нөлөө

Сүүлийн долоо хоногийн 11%-ийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд үүний нэг нь 10 дугаар сарын 1-нд эхэлсэн АНУ-ын ЗГ-ын хаалт юм.

Cointelegraph-д BTSE биржийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жефф Мэй хэлэхдээ: “АНУ-ын засгийн газрын хаалт болон бусад мөнгөний бодлогын дарамтуудын улмаас хөрөнгө оруулагчид Биткоиныг найдвартай ‘аюулгүй хөрөнгө’ гэж үзэж, ам.доллар болон Засгийн газрын үнэт цааснаас хөрөнгөө төрөлжүүлж байна.”

Тэр мөн “ам.долларын ханш суларч байгаа бөгөөд хүүгийн түвшин цаашид буурвал энэ уналт үргэлжилнэ, иймээс хөрөнгө оруулагчид хөрөнгөө Биткоин болон бусад валют руу шилжүүлэх нь зүйн хэрэг” гэж нэмж хэлэв.

Холбоотой: Bitcoin hits all-time high as USD on track for worst year since 1973 Биткоин шинэ дээд түвшинд хүрэв — ам.доллар 1973 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй жилээ үзэж байна

Ам. доллар ойрын жилүүд дэх хамгийн муу үзүүлэлтэй зэрэгцэж Биткоиний түүхэн өсөлт боллоо. Бусад валютуудтай харьцуулж долларын ханшийг хэмждэг үзүүлэлт болох АНУ-ын долларын индекс (DXY) нь энэ оны эхнээс хойш 12%-иар буурсан байгаа юм.

ETF урсгал түүхэн өсөлтийг хөтөлж байна

Хөрөнгө оруулагч Уилл Клементе-ийн хэлснээр, Биткоины хүчтэй өсөлт нь дериватив эсвэл дижитал хөрөнгийн сангуудаас бус харин “BTC-ийг бараа бүтээгдэхүүн болон жижиг хувьцаанаас хөрөнгийн шилжилт гэж үзэж буй” спот ETF-үүдийн нөлөө байсан гэжээ.

Nova Dius компанийн ерөнхийлөгч Нэйт Герачи “өнгөрсөн долоо хоногт АНУ-ын спот Биткоин ETF-үүд нийт 3.2 тэрбум ам.долларын урсгал хүлээн авч, гарснаас хойших хоёр дахь хамгийн амжилттай долоо хоногоо үзлээ” гэж тэмдэглэв.

Өөдрөг улирлын хандлага 

Эдгээр хүчин зүйлс болон улирлын өсөлтийн хандлага болох Биткоин сүүлийн 12 жилийн дотор 4-р улиралд 8 удаа, мөн 10-р сард 10 удаа өсөлт үзүүлсэн нь энэ сард дахин өсөлт гарахыг илтгэж байна.

“Бид нэг долоо хоногийн дотор 110 мянган ам доллараас 125 мянган ам долларруу өсч байна. Энэ бол асар хүчтэй үзүүлэлт.” гэж крипто шинжээч Michaël van de Poppe ням гарагт хэллээ.

Capriole Investments-ийн үүсгэн байгуулагч Чарльз Эдвардс өмнөх долоо хоногт “Биткоин 120,000 ам.долларыг давснаар 150,000 ам.доллар руу маш хурдан өсөх хөдөлгөөн эхэлнэ” гэж таамаглаж байсан юм.

Сэтгүүл: Bitcoin may move ‘very quick’ to $150K, altseason doubts: Hodler’s Digest — Hodler’s Digest