Онцлох үйл явдлууд:
Биткоин ETF-үүд Пүрэв гарагт 240 сая ам.долларын орлого татаж, 6 хоног үргэлжилсэн гаралтын цувааг зогсоолоо.
Биткоин 50 хоногийн EMA-аас доош унаагүй нь энэ бүс хүчтэй дэмжлэгтэй байгааг харуулж байна.
Биткоин (BTC) валютын арилжааны сан (ETFs) пүрэв гарагт орлогын урсгал эргэн ирснээр зургаан өдрийн гаралтын цуваа дуусч, BTC үнэ 50 долоо хоногийн EMA-ийг хадгалсаар байвал эргэн сэргэх боломжтой гэж томоохон трейдерүүд үзэж байна.
Спот Биткоин ETF-үүд 240 сая ам.долларын орлого татав
АНУ-ын спот Биткоин ETF-үүд Пүрэв гарагт 6 хоногийн дараалсан гаргалтын цувааг зогсоож, өдрийн дүнгээр 240 сая ам.долларын цэвэр орлого бүртгэжээ.
Гаралтын цуваа 10-р сарын 29-нөөс эхэлж, Лхагва гараг хүртэл үргэлжилсэн бөгөөд хамгийн их гаралт нь Мягмар гарагт 577.74 сая ам.долларт хүрсэн байна.
Холбоотой: Crypto ETFs ‘punching above weight’ as almost half of ETF investors plan buys
Энэхүү гаралтын дараа Биткоин зах зээл засварын үе шатыг туулж, BTC үнэ зургадугаар сараас хойш анх удаа 100,000 ам.доллараас доош буусан. Мягмар гарагт BTC/USD 98,900 ам.долларт хүрсэн ч, Баасан гараг гэхэд 3%-иар сэргэсэн байна.
Хамгийн их орлого нь BlackRock-ийн IBIT-ээс 112.4 сая ам.доллар, дараа нь Fidelity-ийн FBTC 61.6 сая ам.доллар, ARK Invest-ийн ARKB 60.4 сая ам.доллар орлого бүртгэжээ.
Bitwise-ийн BITB нь 5.5 сая болон 2.48 сая ам.долларын дундаж орлого татсан бол, бусад ETF-үүд орлого болон гаралтгүй байв.
Нийт цэвэр орлого 60.5 тэрбум ам.доллар хэвээр байгаа бөгөөд, бүх спот Биткоин ETF-үүдийн нийт хөрөнгө 135.43 тэрбум ам.доллар, буюу Биткоины нийт зах зээлийн үнэлгээний 5.42%-ийг эзэлж байна.
Биткоины 50 хоногийн EMA бол “давж болохгүй шугам”
Мягмар гарагт 98,000 ам.долларт хүрсний дараа, Биткоин 100,000 ам.долларын сэтгэлзүйн чухал түвшнийг эргэн эзэлж, 50 хоногийн экспоненциал хөдөлгөөнт дундаж (EMA)-тай давхцсан байна. Энэ нь өсөлтийг дэмжигч талууд (bulls) тухайн түвшнийг идэвхтэй хамгаалж буйг илтгэнэ.
Энэхүү чиг хандлагын шугам (доорх график дахь шар шугам) нь 2023 оны 9 сараас хойш үнийг дэмжиж ирсэн бөгөөд үүнийг алдах нь өсөлтийн талд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
YouTuber Ларк Дэвис (Lark Davis) “X”-д бичихдээ: “Биткоин яг 50 долоо хоногийн SMA дээр буюу ‘чухал шугам дээр’ байна.
“Хэрэв үнэ 50 долоо хоногийн SMA-аас доош хаагдвал нөхцөл байдал төвөгтэй болно,” гэж анхааруулжээ..”
Техникийн шинжээч Chad хэлэхдээ: “Одоогийн байдлаар Биткоин 50 долоо хоногийн EMA дээр тогтвортой байна. BTC/USD энэ түвшнээс дээш долоо хоногийг хаах нь чухал,” гэжээ.
Мөн шинжээч Rekt Capital хэлэхдээ, “Биткоин 50 хоногийн EMA орчимд ёроолоо бүрдүүлж байгаа мэт харагдаж байна. Үүнийг баталгаажуулахын тулд үнийн ‘бага доод цэгүүдийн бөөгнөрөл’ (cluster of lower lows) үүсэх шаардлагатай,” гэж дүгнэжээ.
Cointelegraph-ийн мэдээллийн дагуу MVRV үзүүлэлт 98,000 ам. доллар нь BTC -ийн доод түвшин байж магадгүй ба борлуулагчдын сулралаас үүдэлтэй үнэ дахин сэргэх боломжтой байгаа юм.
This article does not contain investment advice or recommendations. Every investment and trading move involves risk, and readers should conduct their own research when making a decision.