Хойд Америкийн хамгийн том Биткоин ATM оператор болох Bitcoin Depot (Nasdaq: BTM) Ази тивд анх удаа нэвтэрч, Хонконгт үйл ажиллагаагаа эхлүүлэх болсныг Лхагва гарагт зарлалаа. Энэ нь компанийн ази дахь анхны олон улсын өргөжилт болж байна.
Компани лхагва гарагийн мэдэгдэлдээ энэхүү өргөжилт нь бэлэн мөнгийг крипто руу хялбар хөрвүүлэх эрэлт өндөртэй зах зээл рүү чиглэсэн стратегийн нэг хэсэг гэж онцолжээ. Bitcoin Depot Хонконгт топ таван Биткоин ATM операторын нэг болох зорилготой байна.
“Хонконг бол зохицуулалт, эрэлт, инновацийн зөв хослолоороо криптогийн олон улсын төв болж байна” хэмээн Bitcoin Depot-ийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирал Скотт Бучана мэдэгдэв.
Хонконгт Биткоин ATM ажиллуулж, мөнгийг крипто руу хөрвүүлэх гүйлгээг хуулийн дагуу хийхийн тулд Мөнгө Угаахтай Тэмцэх ба Татварын Албаны Money Service Operator (MSO) лиценз авах шаардлагатай.
Coin ATM Radar-ын мэдээллээр одоогоор Хонконгт 223 Биткоин ATM ажиллаж байна.
Bitcoin Depot компанийн төлөөлөгч Cointelegraph-т: “Манай комплайнс баг Хонконг улсад үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй лиценз, AML, KYC зэрэг бүх шаардлагыг хангахын тулд орон нутгийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа” гэж мэдэгджээ.
Хонконг нь дижитал хөрөнгийн зохицуулалтын ил тод, тодорхой орчинтой гэдгээрээ эх газрын Хятадаас ялгарч, бүс нутгийн крипто инновацийн төв болж байна.
2024 оны арваннэгдүгээр сард Franklin Templeton компани Хонконгийн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан токенжуулсан АНУ-ын долларын мөнгөн зах зээлийн сан нэвтрүүлсэн нь хотын анхны бүрэн ончэйн (fully onchain) сан болжээ.
Холбоотой: Romania's postal service installs first Bitcoin ATM
Биткоин ATM-үүдийн маргаан
Биткоин ATM нь хэрэглэгчдэд бэлэн мөнгө эсвэл дебит карт ашиглан Биткоин худалдаж авах, зарим тохиолдолд зарах боломжтой киоск юм. CoinATM Radar мэдээлснээр 2021 оны 1-р сарын 1-нээс хойш дэлхий даяарх тоо 177%-иар өсөж, 39,469-д хүрсэн байна.
Улсаар нь харвал АНУ нэг дүгээрт буюу 30,869 Биткоин киоск машинтай ба бусад улсаас асар хурдтай өссөөр байгаа юм. Австрали 2021 онд 21 ширхэг байсан бол өнөөдөр 2,019 болж гурав дугаарт буюу АНУ, Канадын дараа орж байгаа юм.
АНУ-д FBI крипто ATM-үүд гэмт хэрэгт ашиглагдах нь нэмэгдэж буйг анхааруулсан ба 2024 онд крипто киосктой холбоотой 11,000 гаруй залилангийн гомдол, нийт 246 сая ам.долларын хохирол бүртгэгджээ.
Зарим хотууд эдгээр машиныг бүрэн хориглож, зарим муж улс үйл ажиллагааг хязгаарлах хууль санаачилж байна.
Австралид, кибер аюулгүй байдлын сайд Тони Бөрк хэлэхдээ: Засгийн газар крипто ATM-ийг бүр мөсөн хориглохыг зорихгүй ч, AUSTRAC-д (санхүүгийн тандалт байгууллага) хориг тавих бүрэн эрх олгох шинэ хууль боловсруулж байна гэжээ.
Сэтгүүл: Big Questions: Did a time-traveling AI invent Bitcoin?