Биткоин 100,000 ам.доллараас доош унаж, зургадугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрснээр крипто хөрөнгө оруулагчдын дунд санаа зовнил үүсгэлээ. Гэсэн ч зах зээлийн хоёр нэр хүндтэй шинжээч Биткоины дараагийн чиг хандлагын талаар илүү өөдрөг байр суурь илэрхийлжээ.

Bitwise компанийн хөрөнгө оруулалтын албаны дарга Мэтт Хоуган-ийн хэлснээр одоогийн уналт нь гүнзгий доройтлын эхлэл биш, харин жижиг хөрөнгө оруулагчдын “тэсвэрийн дээд цэгт хүрсэн” үеийг илэрхийлж байгаа юм. Тэрээр CNBC Crypto World-д ярилцлага өгөхдөө: “Жижиг хөрөнгө оруулагчид бүрэн цөхөрсөн байдалтай байна. Бид хөшүүргийн алдагдал (leverage blowout)-уудыг харсан. Криптод төвлөрсөн жижиг хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй урьд хожид байгаагүйгээр суларсан байна,” гэж хэлжээ.

Хоуган мөн хэлэхдээ борлуулалтын даралт бараг суларч дуусаж байгаа нь харагдаж байна. “Би байгууллагууд болон хөрөнгө оруулалтын зөвлөхүүдтэй уулзах бүрт тэд энэ хөрөнгийн ангилалд хөрөнгө хуваарилахдаа сайн хүлээлттэй хэвээр байна. Жилийн нийт гүйцэтгэлийг харахад энэ зах зээл маш сайн өгөөж өгсөөр байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Тэрээр цааш нь: “Жижиг хөрөнгө оруулагчдын гаралт дуусмагц, институцийн эрэлт үнийг дээш түлхэх боломжтой. Миний бодлоор Биткоин оны эцэст шинэ дээд түвшинд хүрэх бүрэн боломжтой — магадгүй 125,000–130,000 ам.долларын хооронд,” гэж онцолсон байна.

Биткоины үнэ $100,000-аас доош унасны дараа эргэн өсөлт хийлээ. Эх сурвалж: CoinMarketCap

Холбоотой: Bitcoin slips below $100K as analysts say BTC is set to drop lower: Here’s why

АНУ-ын өр Холбооны нөөц ФРС-ийг “нууц QE” хийхэд хүргэнэ — Хейс

Нөгөө талаас BitMEX-ийн хуучин гүйцэтгэх захирал Артур Хейс бүтэц бүхий хөрвөлт нь дараагийн өрсөлдөөнд нөлөөлөх гол зүйл гэж онцоллоо. 11 сарын 4-ний бичвэртээ тэрээр АНУ-ын засгийн газар өрийн гаргалтад илүү анхаарч байгаа нь Холбооны нөөцийг системийн балансаа тэлэхэд хүргэнэ гэж хэлжээ.

Хэйс үүнийг “нууц хэмжээний мөнгөний зөөлрөлт” (stealth QE) хэмээн тодорхойлж, ФРС (Fed) нь Сангийн яамны санхүүжилтийг дэмжихийн тулд “Standing Repo Facility”-ийн шугамаар банкны системд бэлэн мөнгө нийлүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж байна гэж тайлбарласан байна.

QE (Quantitative Easing) буюу мөнгөний зөөлрөлт нь төв банкууд эдийн засгийг дэмжих зорилгоор төрийн бонд зэрэг санхүүгийн хөрөнгийг худалдан авч, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого юм.

Хейс бичихдээ: “Хэрвээ ФРС-ийн баланс тэлж байвал, энэ нь долларын хөрвөх чадварт эерэг нөлөө үзүүлнэ. Үүний үр дүнд Биткоин болон бусад криптовалютын үнэ өснө,” гэжээ. Тэрээр төрийн өсч буй өр ба чимээгүй ликвидитийн мөчлөг нь Биткоины өсөлтийн зах зээлийг дахин асаана гэж итгэж байгаа аж.

Холбоотой: Bitcoin finally escapes ‘fear’ as confidence tiptoes back into crypto

Биткоин бууралттай зах зээлд орлоо

Мягмар гарагт X дээр нийтэлсэн мэдэгдэлдээ, Mosaic Asset болон The Kobeissi Letter-ийн арилжааны судалгааны баг хэлэхдээ: “Биткоин (BTC) 10-р сарын 6-ны дээд түвшнээс 20%-иас дээш буурснаар, албан ёсоор уналттай (bear) зах зээлийн бүсэд орлоо,” гэж мэдээлсэн байна.

The Kobeissi Letter хэлэхдээ Биткоин уналттай зах зээлд орсон гэжээ. Эх сурвалж: The Kobeissi Letter

Бусад арилжаачид крипто үнийн уналт үргэлжилнэ гэж сануулж байна. Хөрөнгө оруулагч Тэд Пилловс хэлэхдээ зах зээл “чөлөө уналт“ -ын хэлбэрт байсан бөгөөд хэрвээ 100,000 ам. долларын бүсэд үлдэж чадахгүй бол 92,000 ам. долларын CME хэсэгт дахин орох магадлалтай байгаа гэлээ.

Сэтгүүл: Bitcoin OG Kyle Chassé is one strike away from a YouTube permaban