Binance-аас хэрэглэгчдийн алдагдалд хариуцлага хүлээхгүй гэж хэлж байгаа боловч баасан гарагийн арилжааны үнийн уналтын үеэр алдагдал хүлээсэн трейдерүүдэд зориулан $400 сая долларын дэмжлэгийн хөтөлбөрийг эхлүүллээ.

Тэдний мягмар гарагт нийтэлсэн мэдээллийн дагуу уг санаачилга нь 300 сая долларын үнэ бүхий токен ваучерыг гаргах бөгөөд тохирох хэрэглэгчдэд 4 - 6000 доллар хүртэлх дэмжлэгийн хэмжээтэй байх юм.

Үүнд хамрагдахын тулд трейдерүүд 2025 оны 10-р сарын 10-ны 00:00 UTC цагаас 2025 оны 10-р сарын 11-ны 23:59 UTC цагийн хооронд фьючер эсвэл маржин дээр хөрвөлтийн (liquidation) шахалтад өртсөн байх ёстой ажээ. Хэрэглэгчид багадаа 50 долларыг криптод алдсан байх ёстой ба уг алдагдал нь тэдний 2025 оны 10-р сарын 9-ны 23:59 UTC цагт авсан зурагаас хамаарч нийт цэвэр хөрөнгийн багадаа 30%-тай тэнцэх шаардлагатай юм. Уг тусламжийг 96 цагийн дотор бүрэн хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Binance, Binance Coin
Эх сурвалж: cz_binance

Мөн уг төлөвлөгөөгөөр “хөрвөлт (liquidity) дарамтаас ангижрах“ хүсэлтэй байгаа зах зээлийн чичиргээнд өртсөн экосистем болон институцийн хэрэглэгчдэд зориулан 100 сая долларын “бага хүүтэй зээлийн сан“-г бий болгох юм.

Binance тодруулан хэлж байгаагаар уг ажил нь “хэрэглэгчдийн алдагдалд хариуцлага хүлээж байгаа явдал биш“ харин “салбар дундах итгэлийг сэргээх“ зорилготой ажээ.

Binance, Binance Coin
Эх сурвалж: Binance.com

Уг санаачилгын ажил нь BNB Chain даваа гарагт memecoins арилжаалж баасан гарагийн уналтын үеэр мөнгө алдсан хэрэглэгчдэд нөхөн олговор болгож 45 сая долларын “airdrop дахин сэргэх дэмжлэг“ зарласны дараа эхэлсэн.

Холбоотой: How low can Bitcoin price go if $110K BTC support fails?

Binance-ийн криптогийн үймээн дэх байр суурь

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хятад улсын импортод 100% тариф тогтооно гэж сүрдүүлсний дараа баасан гарагт крипто зах зээлд үймээн дэгдсэн. 24 цагийн дотор 19 тэрбум гаруй доллар зээлийн хөшүүрэг (leveraged position) хөрвөсөн бөгөөд энэ нь крипто түүхэн дэх хамгийн том хөрвөлтийн (liquidation) үйл явдал боллоо.

Үүний дараа Binance хэд хэдэн зүйлд буруутгагдсан юм.

Зарим трейдерүүдийн мэдэгдэж байгаагаар борлуулалтын үеэр хаалт хийж гарахад техникийн асуудлууд гарсан гэж байгаа бол зарим нь тогтвортой коинийн үнийн ялгаатай байдлыг онцолсон байна.

Мөн Enjin (ENJ), Cosmos (ATOM), болон IoTeX (IOTX), зэрэг хэд хэдэн альткоин нь оракл өгөгдлийн сангийн алдаанаас үүдэлтэй арилжааны үнэ хэсэг хугацаанд $0 долларын үнэтэй харагджээ.

Ням гарагт эдгээр асуудлын талаар Binance мэдэгдэл гаргахдаа борлуулалтын үеэр гол фьючер систем хэвийн ажиллагаатай байсан гэжээ.

Binance, Binance Coin
Эх сурвалж: Binance.com

Баасан гарагийн үймээнээс хойш Binance болон BNB Chain нийт 728 сая долларын нөхөн сэргэлтийн арга хэмжээг зарласан. Үүнд 45 сая долларын airdrop, 283 сая долларын үймээний дараах шууд нөхөн олговор болон өнөөдрийн эхлүүлсэн 400 сая долларын салбарт зориулсан сан багтаж байгаа юм.

Холбоотой: Frozen $200K Binance donation for cancer patients in Malta now worth $37M

Зарим хэрэглэгч сэтгэл хангалуун биш байна

Binance мягмар гарагт Х дээр оруулсан мэдэгдэлд хүмүүс өөр өөр сэтгэгдэлтэй байна. Зарим нь жишээлбэл SeedliCapital дахин “итгэл“ төрүүлэх дэмжлэгийн арга хэмжээ авч байгаа нь сайн зүйл гэсэн бол бусад нь тийм ч таатай хүлээж авсангүй.

Эх сурвалж: SeedliCapital

Эсрэгээрээ Curb.sol бичихдээ “Binance-ийн буруу гаргасан дотоод үнэ нь хөрвөлтийн үеийн 400 тэрбум долларын уналт, зах зээлийн үймээнтэй шууд холбоотой” гэжээ. Мөн нэмж бүгд мөнгөө Binance-аас нэн даруй татах ёстой гэсэн байна.

Эх сурвалж: CryptoCurb


Бусад хүмүүсийн хэлж байгаагаар нөхөн олгох дэмжлэг нь сайн зүйл ч амралтын өдрүүдийн алдагдлын хаана нь ч хүрэхгүй байгаа юм. Мөн LeveragedDegen бичихдээ “Юу ч үгүй байснаас дээр ч гэсэн бүх зүйлээ алдсан хэрэглэгчдэд 4-6000 долларын ваучер гэдэг бол тоглоом төдий зүйл“ гэсэн байна.

Эх сурвалж: LeveragedDegen_

Сэтгүүл: Memecoin degeneracy is funding groundbreaking anti-aging research