Биткоин 10-р сарын чухал долоо хоногийг бух зах зээлийн эрсдэлтэй байдалтайгаар эхлүүллээ. Дараа нь юу болох вэ?
Биткоин өөрийн хамгийн том ‘liquidation cascade’ буюу автомат борлуулалтын гинжин урвалаас дахин сэргэлт хийж $116,000 -д хүрээд байна.
Арилжаачид үүнээс цааш зах зээл хаашаа чиглэх талаар хуваагдсан байр суурьтай байна. Тэд бух зах зээл дахиж ирэх эсэхэд эргэлзэж байгаа юм.
Хөшүүрэг эргэн ирэх нь бухуудад сайн зүйл болж байгаа ч хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна.
АНУ-ын инфляцийн дата мэдээлэл засгийн газрын хаалтын улмаас хойшилсоор байгаа бөгөөд Холбооны Нөөцийн банкны дарга Жером Пауэл энэ талаар тун удахгүй үг хэлэхээр төлөвлөсөн байгаа юм.
Крипто “үнэгүйдлийн арилжаа” (debasement trade) нь алт шинэ дээд түвшиндээ хүрснээр анхаарлын төвд ороод байна.
“Тоглоом дууслаа” Биткоин, криптогийн дахин өсөлт
Биткоин долоо хоногийг дахин $116,000 -аар эхлүүлж долоо хоногийн ойрын хэлбэлзэл зөв үед боллоо.
Cointelgraph Markets Pro болон TradingView-ийн дата мэдээллийн дагуу баасан гарагт болсон крипто зах зээлийн түүхэн дэх хамгийн том хөрвөлтийн сүйрлийн дараа хамгийн бага хэмжээ $109,700 болсонтой харьцуулахад 5.7%-ийн эргэн өсөлтийг харуулсан байна.
АНУ болон хятадын арилжааны дайны нэг хэсэг болох тарифын мэдэгдэл нь хэзээ ч байгаагүй үймээн сандралыг бий болгов.
Энэ үймээнд хувьцаа болон алт өртсөн ч даваа гараг гэхэд алт бүх цаг үеийн дээд хэмжээ буюу нэг унц нь $4,078 болж өссөн.
”Хэрвээ бирж хаасны дараах фьючерсийн уналтыг тооцвол S&P 500 индекс нээлтийн үеэр +120 оноогоор өссөн” гэж Kobeissi Letter арилжааны эх сурвалж Х дээрх шууд нийтлэлдээ онцолсон байна.
“Энэ нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон уналтын 50% юм. Одоо бид Трампын засгийн газрын арга хэмжээг илүү харж хүлээхээр байна.”
Харин криптогийн хувьд баасан гарагийн доод хэмжээний дараа зах зээлийн үнэлгээгээ хагас тэрбумаас их хэмжээгээр нэмсэн. Зарим шорт арилжаачид (short traders) зах зээлийн хөдөлгөөнийг хэт нарийн тааруулсан байсан бөгөөд Адам Кобеисси энэ эргэн ирэлтийг “тоглоом дууслаа“ хэмээн тодорхойлжээ.
Тэрээр хэлэхдээ “Энэ нь крипто түүхэн дэх хамгийн том бас хурдан хөрөнгийн шилжилтийн нэг байлаа“ гэжээ.
Truth Social дээрх мэдэгдлээрээ зах зээлийн уналтыг эхлүүлсэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп зах зээлийн сэргэлтэд ч мөн ижил аргаар нөлөөлжээ.
Тэрээр ням гарагт бичихдээ “Хятадын талаар санаа зовох хэрэггүй, бүх зүйл зүгээр болох болно“ гэсэн байна.
Сүүлийн өдрүүдийн үйл явдлын үр дүнд нэгэн BTC үнийн график онцгой анхаарал татаж байна: хэлбэлзэл. Алдарт эдийн засагчийн нэрээр X платформд танигдсан крипто шинжээч Фрэнк А. Феттерийн мэдээлснээр, BTC-ийн далд (имплайд) хэлбэлзэл нь одоогоор дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Тухайн үед тарифын маргаан оргил үедээ хүрч байсан юм.
Феттер X дахь дагагчиддаа хандан: “BTC-ийн далд имплайд хэлбэлзэл гэнэт огцом өслөө. Зах зээл одоо илүү том үнийн хөдөлгөөнүүдийг урьдчилан тооцоолж байна. Эцэст нь,” хэмээн мэдэгджээ.
Феттерийн хэлснээр энэ жил нь Биткойны хамгийн сүүлийн үнийн өсөлтийн мөчлөгийн оргил үе байх ёстой атал, одоогийн байдал төдийлөн идэвхтэй биш байна. Cointelegraph-ийн мэдээлснээр, BTC/USD энэ удаад IV улиралд түүхийг давтахгүй, “blow-off top” буюу огцом оргил үүсгэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
Биткойны өсөлтийн бух зах зээл гол тренд шугамд тулгуурлаж байна
Энэ долоо хоногт арилжаачид эргэлзээтэй нөхцөлтэй тулгарлаа. Хамгийн хүнд үе ард үлдсэн үү? Эсвэл одооноос BTC үнийн томоохон засварын үе (correction) эхэлж байна уу?
Олон жил өсөлтийн хүч чадалд болгоомжтой хандсаар ирсэн арилжаачин Роман-ы хувьд энэ асуултын хариулт нь хоёр дахь хувилбар байгаа юм.
Тэрээр X платформ дээр график хавсарган: “Өнгөрсөн долоо хоногийн огцом уналт 2024 оны наймдугаар сараас эхэлсэн диагональ өсөлтийн дэмжлэгийн шугамаас 40 мянга дээр буцаж үсэрсэн.” гэж бичжээ.
Мөн үргэлжлүүлэн: “Би хамгийн багадаа 108-ыг дахин шалгахыг хүлээж байна. Гэхдээ та бүхэн мэдэж байгаа шиг, HTF (өндөр цагийн хүрээ) нь буурах чиглэлд дохио өгч байгаа. 107–108-д дотоод дэмжлэг дахин шалгагдах үед 1D-ийг шалгана.”
Роман нэмж хэлэхдээ, хэрэв үнийн хөдөлгөөн тухайн диагональ чиг хандлагын шугамаас доош унавал “шинэ урт хугацааны буурах чиг хандлага ‘албан ёсоор’ батлагдаж, зах зээл буурах мөчлөгт шилжсэнийг илтгэнэ” гэж онцолжээ. Харин илүү өгөөжит байр суурийг арилжаачин Skew илэрхийлсэн бөгөөд тэрээр BTC үнэ дахин 115,000 ам.долларт хүрэхэд “томоохон тоглогчид” зах зээлд орж ирж байна хэмээн ажигласан байна.
$BTC
— Skew Δ (@52kskew) October 12, 2025
Looks like $115K was a key trigger for some large players too (likely a firm) pic.twitter.com/ta9w5iafia
“Үнэ 1D болон дараагийн 1W график дээр 112,000 ам.доллараас доош хаагдахгүй л бол бүх зүйл боломжийн харагдаж байна” хэмээн тэрээр өдөр болон долоо хоногийн графикийн талаар дүгнэж, өсөлтийн талын гол сорилт нь 120,000 ам.доллар орчимд байгааг онцолжээ.
Бусад арилжаачид зах зээлийн ордер-бук (order book) дахь хөрвөх (liquidity) байдлын мэдээллийг ашиглан ирээдүйн гол үнийн түвшинг тодорхойлсон байна.
Тухайлбал, арилжаачин SuperBro X платформ дээр дагагчиддаа хандан: “Хөрвөлтийн (liquidation) ‘идэвхтэй цэгүүдийг’ анхаарцгаа,” хэмээн зөвлөжээ.
“Уламжлалт санхүүгийн зах зээл (TradFi) дахин доод түвшнүүдийг шалгах боломж хэрэгтэй байж магадгүй. Хөрвөлтийн байдал (liquidation) 108.5–аас 113-ын хооронд төвлөрч, 111 мянгын дунд түвшинд илүү нягт байна. Харин дээд талын ‘халуун цэг’ нь 123–128-ын хооронд, 126 мянган ам.долларын ATH орчимд төвлөрч байна.”
Шинжээч: “Крипто зах зээлийн хөрвөлтийн (liquidity) цэвэрлэгээний дараа болгоомжтой бай”
Өнгөрсөн долоо хоногийн хөрвөлтийн (liquidity) огцом алдагдал нь крипто зах зээлийг урьд өмнө байгаагүй хэмжээнд дахин тэнцвэржүүлэхэд хүргэлээ.
On-chain дүн шинжилгээний платформ Glassnode-ийн сүүлийн үеийн мэдээллээр, дериватив биржүүдийн санхүүжилтийн хүү (funding rate) бууралттай зах зээлийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Glassnode X платформ дээр: “Крипто зах зээл даяарх санхүүжилтийн хүү 2022 оны бууралттай зах зээлийн хамгийн гүн үеэс хойших хамгийн доод түвшинд орлоо.” гэж хэлжээ.
Энэ нь крипто түүхэн дэх хамгийн хүчтэй хөшүүргийн дахин тэнцвэржилтийн нэг болж байна. Систем дэх хэт спекулятив (эрсдэлтэй) үйл ажиллагаа ямар хурдтай ‘цэвэрлэгдсэнийг’ илтгэж байна.”
Нээлттэй байрлалын хэмжээ (Open Interest, OI) нь үүнтэй төстэй дүр зургийг харуулж байна. CoinGlass-ийн мэдээллээр баасан гарагаас ням гараг хүртэлх хугацаанд 20 тэрбум ам.долларын хөрөнгө биржүүдээс алга болж, дараа нь 69 тэрбумаас 74 тэрбум ам.доллар хүртэл дахин өсжээ.
“Бид зах зээлийн түүхэнд хамгийн том нээлттэй байрлалын устгал (open interest wipe-out)-ыг харлаа. Зөвхөн BTC-ийн хувьд л гэхэд бүх гол биржүүдэд нийт 10 тэрбум ам.долларын нээлттэй байрлал устсан,” хэмээн Glassnode-ийн хамтран байгуулагч Рафаэл Шультц-Крафт X платформ дээр баталжээ.
Түүний хэлснээр, зах зээлийн эх сурвалжуудаас бүрэн тайлагдаагүй мэдээллээс шалтгаалан бодит хөрвөлтийн (liquidity) хэмжээ “бараг гарцаагүй илүү өндөр” байсан гэнэ.
Шультц-Крафт мөн нэмж хэлэхдээ: “Бидний BTC Long/Short Bias график, буюу Hyperliquid платформ дээрх хамгийн том BTC арилжаачдын цэвэр байрлалын нийлбэрийг харуулдаг үзүүлэлт, 10-р сарын 6-наас эхлэн богино (short) байрлалд огцом өссөн болохыг харуулсан. Энэ эь баасан гарагийн үйл явдлаас өмнөх зүйл юм.”
“Түвшин хэсэгчлэн сэргэж байгаа ч, одоогоор сөрөг байдал хэвээр байна. Болгоомжтой байгаарай.” гэж нэмж хэлсэн байна.
Өгөгдлийн хомсдолын дунд Холбооны Нөөцийн дарга Пауэлл руу анхаарал чиглэж байна
АНУ-ын хоёр гол инфляцийн үзүүлэлт энэ долоо хоногт засгийн газрын хаалттай холбоотойгоор хойшлогдох магадлалтай байна.
Хэрэглээний үнийн индекс (CPI) болон Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)-ийн есдүгээр сарын тайлан, түүнчлэн ажлын байрны анхан шатны хүсэлтийн мэдээлэл энэ пүрэв гарагт нийтэд зарлагдах ёстой байсан юм.
Гэвч засгийн газрын хаалт нь анхаарлыг өөр тийш чиглүүлж байна. Ялангуяа ойрын өдрүүдэд илтгэл тавихаар төлөвлөсөн АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн дунд дарга Жером Пауэлл онцгой анхаарал татаж байна. Пауэлл Филадельфид болох Үндэсний Бизнесийн Эдийн Засгийн Холбооны (NABE) жил бүрийн уулзалтад “Эдийн засгийн төлөв ба мөнгөний бодлого” сэдвээр илтгэл тавих ажээ.
Зах зээл Пауэллийн үг хэллэгийг анхааралтай ажиглаж, ирээдүйн хүүгийн бууралтыг баталгаажуулах дохио хайж байна. Энэ нь эрсдэлтэй хөрөнгийн арилжаачдын хүсэж буй хөрвөлтийн (liquidity) түлхэц юм.
CME Group-ийн FedWatch Tool-ийн мэдээлснээр, Холбооны Нөөц 10-р сарын 29-ний хурлаар хүүг 0.25%-иар бууруулна гэсэн хүлээлт бараг бүх талд ижил байна.
Mosaic Asset Company хэмээх арилжааны эх сурвалжийн мэдээлснээр, ирээдүйн хүүгийн бууралтын цаг хугацаа болон хэмжээнд холбоотойгоор Холбооны Нөөцийн албан тушаалтнуудын дунд “гүн хуваагдал” үүссэн байна.
Тус компанийн The Market Mosaic нэртэй тогтмол мэдээний сүүлийн дугаарт: “Хамгийн сүүлийн хүү тогтоох хурлын тэмдэглэлд дурдсанаар Холбооны Нөөц одоогоор мөнгөний бодлогоо зөөлрүүлэх чиг шугамыг баримталсаар байна,” гэж бичжээ.
“Холбооны Нөөцийн дотор гүн хуваагдал байгааг сэтгэгдлүүд харуулж байна. Бүрэн хөдөлмөр эрхлэлт болон үнийн тогтвортой байдлын аль мандатыг илүү чухалд үзэх вэ гэсэн маргаан үргэлжилж байна,” хэмээн тэмдэглэжээ.
Cointelegraph-ийн мэдээлснээр, ажлын зах зээлийн сулрал нь Холбооны Нөөцийн хувьд онцгой анхаарах асуудал хэвээр байна.
“Ханшийн сулралын арилжаа” руу бүгд орж байна
Богино хугацааны савалгааны дунд крипто болон эрсдэлтэй хөрөнгө нь АНУ-ын доллар болон фиат валютуудын талаарх хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор илүү том өсөлтийн мөчлөгийн эхлэл байж магадгүй байна.
Холбоотой: ‘Ханшийн сулралын арилжаа” нь Биткойн, Этериумын үнийг өсгөж, DATs ялалт байгуулна — Hodler’s Digest, 10-р сарын 5–11
Биткойны хамгийн сүүлийн үнийн өсөлтийн бух мөчлөг нь дэлхий даяарх валютын үнэгүйдэлд эсрэг байр суурьтай байгаа томоохон “ханшийн сулралын арилжаа (debasement trade)”-ны өсөлттэй зэрэгцэн өрнөж байна.
Mosaic Asset Company дараах байдлаар бичжээ: “Биткойн 2024 онд дээд амжилтуудыг эвдэж эхэлсэн бөгөөд үнийн түвшин 125,000 ам.долларт хүрсэн.”
“Ховор металлын зах зээлд алт шинэ дээд түвшинд хүрч байгаа шиг Биткойн нь криптовалютуудын дунд тэргүүлж байна,” гэжээ.
Даваа гарагийн байдлаар алт шинэ дээд түвшинд хүрсэн тул, Mosaic Asset Company ирэх саруудад эрсдэлтэй хөрөнгийн өсөлтийн зах зээлд тулгарах шинэ сорилт бол инфляц гэж үзжээ.
Тус компани дараах байдлаар үргэлжлүүлэн бичсэн байна: “Ховор металлууд болон түгээмэл криптовалютуудын үнэ өсч байгаа нь дэлхий дахинд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, засгийн газрын өрийн түвшин өсөж буйтай холбоотойгоор үүссэн валютын үнэгүйдлийн талаарх болгоомжлолтой холбоотой. Валютын үнэгүйдлийн өөр нэг шинж тэмдэг нь ирэх саруудад үүсэж болох инфляцийн давалгаа юм.”
Mosaic мөн Холбооны Нөөцийн саяхны бизнесийн судалгаанд багтсан “prices paid” (төлсөн үнэ) үзүүлэлтийг иш татсан бөгөөд энэ нь инфляцийн чиг хандлагыг урьдчилан харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг гэж тайлбарлажээ. “Төлсөн үнийн үзүүлэлт өсч эхэлсэн нь худалдааны дайны эхлэлтэй давхцаж байгаа ч, валютын үнэгүйдэл нь инфляцийн суурь хүчин зүйл байж болох юм,” гэж нэмэлтээр дурдсан байна.
Энэ жилийн зах зээлийн ерөнхий шинж чанар нь макро эдийн засгийн хувьд ирээдүйд гарах аливаа гэнэтийн өөрчлөлтийг улам хүчтэй болгох магадлалтай байна.
The Kobeissi Letter өнгөрсөн долоо хоногийн АНУ-БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотой гэнэтийн хариу арга хэмжээг энэ шинэ бодит байдлын тод жишээ болгон дурджээ.
“10-р сарын 10-нд крипто зах зээлд -19.5 тэрбум ам.долларын хөрвөлт (liquiditation), хөрөнгийн зах зээлд -2.5 их наяд ам.долларын уналт болсон нь нэг чухал зүйлийг тод харууллаа. 2025 оны зах зээлүүд түүхэндээ хамгийн өндөр хариу үйлдэл үзүүлдэг хэлбэрт хүрсэн байна,” гэж X платформ дээр бичжээ.
“Үүнийг түүхэнд байгаагүй хөшүүргийн хэмжээ, FOMO-г өдөөдөг (айдастай хүлээлтийн) зах зээл, мөн алгоритм ашигладаг арилжаачдын идэвхтэй оролцоотой хослуулбал, зах зээлийн хөдөлгөөн аюултай болдог.”
This article does not contain investment advice or recommendations. Every investment and trading move involves risk, and readers should conduct their own research when making a decision.